Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 7011-3344

Утасны дугаар:

+976 7011-3344

Факс:

+976 7011-3344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

ХАТИГ ЯАГААД ГАРДАГ ЮМ БОЛ?

    Хүний биеийн дархлаа суларсантай холбоотой хувийн ариун цэвэр муу, арьс бохирлогдсоноос үүсдэг өвчин юм. Энэ халдвар нь идээрүүлэгч нянгаар (MRSA, St.Aureus г.м) үүсгэгддэг. Мөн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтэл авах, ил шарх үүсэх, шарх сэдрэх, хорхой шавжинд хазуулах, дасгал хөдөлгөөн хийх, иог, фитнес зэргээр хичээллэх нь /хүний биеийг хөлөргөж /арьсны гадаргуу дээр байгаа нянг халдвар дамжуулж хатиг гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

ХАТИГ ДАХИЖ НАД ДЭЭР ГАРАХ БОЛОВ УУ?

   Дахиж гарахыг үгүйсгэхгүй, гол нь биеийн эсэргүүцлээ сайжруулан, орчны болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Тиймээс зөв мэдээлэл авч урьдчилан сэргийлснээр дахин гарахгүй эмчлэгдэж болно.

ОЛОН ДАХИН ГАРААД БАЙХ ЮМ?

   Та гарсан идээт тууралт, шархаа дур мэдэн оролдож халдварыг өөрөө өөртөө дамжуулсанаар дахин гарах эрсдэлийг үүсгэж байгаа гэсэн үг.     Хэрвээ таны биеийн аль нэг хэсэгт улайж,хавдсан, эмзэглэлтэй зүйл гарвал гэрийн нөхцөлд тос түрхэж, шархыг битүү далд наалтаар наах хэрэгтэй, харин гэртээ ил идээт шархаа оролдох, шахах үйлдэл гарсанаар идээт халдвар хувцасаар, гараар, эд хэрэгсэлээр дамжин биеийн аль нэг хэсэгт дахин гарах болон гэрийхэнд чинь халдвар дамжих эрсдэлтэй байдаг. Мөн биеийн ерөнхий болон арьсны дархлаа муу бол хэд ч гарахыг үгүйсгэхгүй. Дэглэм сайн барих,нойр хоол, хувийн болон нийгмийн стрессээ багасгах хэрэгтэй.

ХУВИЙН АРИУН ЦЭВЭР МАШ САЙН САХИДАГ ХИРНЭЭ ГАРААД БАЙНА?

    Өдөрт та хэдэн удаа ч усанд орсон бай, өмнө өмссөн хувцасаа эргүүлэн өмсөх, ор дэрний даавуугаа солихгүй байх, орчны цэвэрлэгээ / гар утас, TV удирдлага / ариутгаагүй байснаар эргүүлэн халдвар дамждаг. Тиймээс өөрийн эдэлж хэрэглэдэг бүх зүйлийг ариутгаж цэвэрлэх нь зүйтэй. Мөн орчин цэвэр байсан ч дархлаа муутгах олон хүчин зүйл байдгийг ойлгох хэрэгтэй.

ДАРХЛААГАА ЯАЖ ДЭМЖИХ ВЭ? / ЯМАР ЭМ, ВИТАМИН УУХ ВЭ /

   Дархлааг дэмжихийн тулд шингэн, дусал, эм хэрэглэхээс илүүтэй, ядарч байвал унтаж амрах, өлсөж байвал идэх зэрэг биеийн тав тухыг илүүтэй үзэж витаминД, витаминС зөвлөх шаардлагатай бол шинжилгээг үндэслэн эмийн болон бусад эмчилгээг зөвлөдөг.

ЭМИЙН САНГААС ЛЕНТ АВЧ НААСАН, ЭМ УУСАН ГЭРЭЭР ЭМЧЛЭЭД НЭМЭР АЛГА?

   Гэрийн нөхцөлд хүмүүс дур мэдэж эм уух, шахах, эсгэгч уух, гурил тавих, ойролцоох эмийн сангаас орж лент авч наах зэрэг арга хэмжээ авсан байдаг. Сүүлийн үед солонгос, японы үйлдвэрийн дотроо хар эмтэй наалт наачихаад ирдэг. Энэ нь арьсны гадаргууг нимгэрүүлэн шархны хэмжээг томруулан шархны эдгэрэлтийг удаашруулж олон хоног боолт хийлгэх шаардлагатай болгодог. Мөн өргөн хүрээний үндэслэлгүй антибиотикийг хэрэглэж ирснээр идээнээс бактериологи авах нөхцөлгүй болгож дахин гарах үед нь ямар антибиотик эмчилгээ хийх сонголтгүй болж эмчилгээг удаашруулдаг. Тиймээс антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байх, зориулалтын шархны битүү наалтыг нааж эмчид хандах нь зүйтэй.

ИДЭЭНЭЭС БАКТЕРИОЛОГИ ШИНЖИЛГЭЭ ЗААВАЛ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

    Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна. Манай эмнэлгийн хувьд антибиотикийг олон улсын стандартын дагуу  шинжилгээний хариунд үндэслэж зөвхөн мэдрэг антибиотик уухыг зөвлөдөг. Ялангуяа хатиг, буглаа 1-с дээш гарсан үед заавал өгөх шаардлагатай, бактериологи шинжилгээгээр ямар үүсгэгч гэдгийг болон ямар антибиотик хэрэглэж болох үгүйг мөн шийдэх эмчилгээний ач холбогдолтой.

MRSA ИЛЭРСЭН ОДОО ЯАХ ВЭ?

    MRSA нян илэрсэн гээд айх, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ бактерийн халдварыг 2 замаар авч болдог. Эмнэлгийн орчноос, нөгөө нь нийгмээс. 2 хүний нэг нь ийм бактери тээж явдаг ч гэх судалгаа байдаг. Тэгэхээр хамгийн гол нь худал, үндэслэлгүй мэдээлэл интернет болон  ам дамжсан ярианд автахгүй байх, худал мэдээлэлдээ итгэж стрессдэхгүй байлгаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж дархлаагаа дэмжих шаардлагатай. Уг өвчин нь зөв мэдээллийн үндсэн дээр эмчлэгддэг, урьдчилан сэргийлж болох өвчин юм.

БУГЛАА ГАРСАН, ХАЛУУРСАН, БИЕ ЯДАРЧ СУЛЬДАНА ЗОВИУРТАЙ ТАНАЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БОЛОХ УУ?

    Манай мэс заслын тасаг олон дахин гарсан, хэмжээний хувьд томорсон, хаана гарсан зэргээс шалтгаалан цусны дэлгэрэнгүй шинжилгээг үндэслэн үйлчлүүлэгчийг тусгай өрөөнд хэвтүүлэн, өвчнийг стандартын дагуу, зохих эмчилгээг хийж эмчилдэг. Мөн хэвтэн эмчлүүлсэнээр тус өвчний оношийн дагуу даатгалаас хөнгөлөлт авдаг давуу талтай байдаг

ХАТИГНААС ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

   Хувийн ариун цэвэр сахих / гараа угаах, амаа зайлах, хувцасаа солих, усанд орох, сэтгэл санаа тайван байх/

  Орчны ариун цэвэр сахих / гар утсаа ариутгах, гадуур өмссөн гутал, хувцасаа үүдэндээ тайлах, гэр орноо ариутгаж цэвэрлэх, агаар оруулах/

  Биеийн дархлаагаа дэмжих / унтаж амрах, стресдэхгүй байх, ажлын ачааллаа зохицуулах, хэт их ядрахгүй байх, илчлэг ихтэй хоол унд сайн идэх, бага багаар ойр ойрхон хооллох, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэсэн үед сайн амрах, усанд орж, хувцасаа солих, шаардлагатай үед нэмэлт витамин, амин дэм хэрэглэх, архаг хууч өвчтэй бол хяналтын эмчдээ үзүүлэх / зэрэг өөрсдийн амьдралын хэв маягаас хамааран уг өвчнөөс сэргийлж болно.

 

Хатиг, бугалаа гарсан тохиолдолд эхлээд та манай мэс заслын эмчид үзүүлэх, үзлэгийн төлбөр  – 40,000 төгрөг

  • Бактериологи шинжилгээ – 45,500 төгрөг
  • Цэвэр боолт (идээг нь авсан идээгүй хатиг цэвэрлэх) -15,000 төгрөг
  • Бохир боолт (идээтэй болон, мэс заслын эмч нээлт хийх) – 50,000 төгрөг

 

Facebook messenger