Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

“Гурван гал групп” ХХК-ийн “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн хамт олон нь нийгмийн хариуцлагатай байх ажлын хүрээнд жил бүр тогтмол, уламжлал болсон ажлуудыг хийдэг.
Үүнийг нэг нь хөдөө орон нутгийн оршин суугчдад зориулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Энэ жилийн хувьд бид Хэнтий аймгийн Мөрөн сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн.
Зорилго1:
Тус сумын иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
Зорилго2:
Эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллах
+Тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулахад хамтран ажиллах
+Мэргэжил арга зүйн зөвлөгөөг онлайн хэлбэрээр зохион байгуулах
+Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
+Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ НАР БОЛОН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР, БУСАД АЖИЛТНУУДЫН 20 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ “ГУРВАН ГАЛ” НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХЭМЖЭЭНД ҮЗҮҮЛДЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮДИЙН ДАГУУ ДАРААХ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАА.
+Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө,
+Дотор, зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөө,
+ Мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө,
+ Арьс, гоо заслын эмчийн үзлэг, зөвлөгөө,
+Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө,
+Нярайн эмчийн үзлэг, зөвлөгөө,
+Чих хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө,
+Шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
+ЭХО оношилгоо шинжилгээ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨНД НИЙТ 400 ОРЧИМ ИРГЭД ХАМРАГДАН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ АВЛАА.

Facebook messenger