Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

 АШУҮИС-ийн Чих хамар хоолой судлалын тэнхимийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 09 сарын 29-өөс 10 сарын 5-ны өдрүүдэд АНУ-ын UV Davis Их Сургуулийн профессор, чихний мэс засалч Хилари Броди, БНСУ-ын Йонсей Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тэнхимийн профессор, дотор чих ба гавлын суурийн мэс засалч Ин Сиок Мүүн, Пусаны Их Сургуулийн чих хамар хоолой судлалын тэнхимийн профессор, чихний мэс засалч Сү Кен Конг нар зочиллоо.

    Профессорууд чихний мэс засал сонирхдог, хийдэг улсын ба хувийн эмнэлгүүдийн эмч нар, тэнхимийн багш нар, суралцагчдад чихний мэс заслын орчин үеийн чиг хандлага, арга технологийн талаар  онолын үр дүнтэй сургалт семинар зохион байгууллаа.

    Дээрх өдрүүдэд 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг шинжилгээ хийж, манай эмч нарын 6 мэс засалд зөвлөв. Профессор Х.Броди сургалтаар дамжуулан бидний шийдвэрлэж чадалгүй хүлээж байсан олон эмчлүүлэгчийн асуудлыг хамгийн оновчтойгоор, найдвартай шийдвэрлэж, эмчилгээний төлөвлөлтөд зөвлөгөө өгч, хагалгаанд зөвлөн тайлбарлаж, сонирхолтой сайхан лекцүүдээр сонорыг сэргээж, зарим эмчлүүлэгчдэд шинэ технологийн сонсголын аппарат хандивлав.

  Йонсей, Пусаны профессорууд багаар хүрэлцэн ирж эмчээс гадна бас сувилагчдыг сургаж, сонсголын гуурсны эмгэгийг оношилно шинэ арга, эмчилгээний шинэ технологийг танилцуулан үзүүлэх сургалт хийсэн нь манай сургалтыг сонирхолтой сайхан болгов. "Гурван гал" эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Отгонгэрэл эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал З.Түмэнжаргал эмч, "Гурван гал" эмнэлгийн хамт олон сургалтанд хамтран ажиллаж, бүх талаар дэмжиж ажиллалаа.

 

 

Facebook messenger