Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

✔️ “ГУРВАН ГАЛ – Зонхилон тохиолдох эмгэгийн оншилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдэвт сургалтыг өрхи, сумын болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт уламжлал болгон 2011оноос жил бүр зохион байгуулж , 2018 онд 7 дахь удаагийн сургалтыг төлбөргүй, кредиттэй амжилттай зохион байгуулж ирсэн.
✔️ Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг 3 жил дараалан бүрэн хэрэгжүүлэгч байгууллага болсон.
✔️ Дэлхийн шилдэг технологийг болох GE Voluson E10/Эхоны 5D, Mindray Resona 7 /Хөхний MRI/ - Монгол улсад анх удаа хүн ардын эрүүл мэндийн төлөө нэвтрүүллээ.
✔️ Нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлан , сумын иргэдийн 90 орчим хувийг 20 нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд хамруулсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн.
✔️ “ГУРВАН ГАЛ” нэгдсэн эмнэлгийн салбар амбулатори “Гурван гал – Маршал” клиникийн үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлсэн нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулсан үйлчилгээ болсон.
✔️ Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөлд хамрагдан Европын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж нийт 3 удаа 9 хоногийн хугацаагаар хүний нөөц болон стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээний сургалт зөвлөгөө авав.
Чанарын сургалтыг 11 удаа 395 хүн хамруулан, Ёс зүйн 2 удаагийн 24 хоногийн сургалтыг давхардсан тоогоор 768 ажилтанг хамруулан тус тус зохион байгуулсан.
✔️ Жирэмсэн эхчүүд, тэдний нөхрүүдэд төрөлтийн талаар анхан шатны мэдлэг олгох, асран халамжлах талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор ” Гайхамшигт төрөлтөнд хамтдаа” сургалтыг 22 удаа 550 орчим эхчүүд, үйлчлүүлэгчдэд зохион байгуулсан.
✔️ Цусны донор өдөрлөгийг жилдээ 2 удаа уламжлал болгон зохион байгуулж 110 эмч, сувилагч, ажилтан хүн хүний амь насыг аврах ариун үйлсэд цусаа бэлэглэсэн.
✔️ Эмч , ахлах сувилагч нарын 21 хүн АНУ, Япон, Хятад, Тайланд , Солонгос, Казакстан, ОХУ- ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлж , туршлага судлуулсан.
✔️ Тус эмнэлгийн эмч нараас 23 эмнэл зүйн удирдамжийг 2018 онд боловсруулан батлуулж хэрэгжүүлж, сувилагч , эх баригч нар 25 хяналтын хуудсыг шинээр үйл ажиллагаандаа боловсруулан мөрдөж байна.
✔️ 2018 оны 4 р улирлаас ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгууллагаас эмч , сувилагч, дэмжих үйлчилгээний16 ажилтныг ажлын байртай ойрхон байршилд орон сууцаар ханган амьдруулж байна.
✔️ 2018 онд манай хамт олны дундаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтан-гадас одонт, Хөдөлмөрийн хүндэт медальтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Монголын хувийн хэвшлийн нэгдсэн холбооны <<Шилдэг тэргүүний сувилагч>>, <<Ард түмний талархал хүлээсэн сувилагч>>, <<Алтан гарт сувилагч >> болон салбарын бусад шагналтнууд тодорсон үр өгөөжтэй жил байлаа.

Facebook messenger