БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношилгоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг олон улсын стандартын түвшинд эх орондоо үзүүлэх зорилгоор үндэсний буюу “Гурван гал групп”-ын томоохон хөрөнгө оруулалтаар байгуулагдсан билээ.
Тус эмнэлэг нь 2010-оны 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн 7500 м2 талбайтай өөрийн байранд 255 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй 6 тасаг, 6 нэгж, 1 үүдэн салбар эмнэлэгтэй, 24 чиглэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж 10 гаруй жилийн түүхийг бүтээж арвин туршлага хуримтлуулан ажиллаж байна. Өдөртөө амбулаториор 300- 400 үйлчлүүлэгчдэд, хэвтэн эмчлүүлэгсэдэд 100 орны хүчин чадалтайгаар олон улсын стандартад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харъяалал, шатлал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Бид олон улсын олон шинэ техник,технологи,эмчилгээ оношилгооны стандартыг Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлэн,нутагшуулж эрүүл мэндийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулан ажилладаг бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын төлөө цаашид ч оношилгоо эмчилгээндээ шинэ техник технологийг тасралтгүй нэвтрүүлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж олон улсын жишиг үйлчилгээ үзүүлдгээрээ бахархан улам хөгжих эрмэлзэлтэйгээр итгэл дүүрэн ажилладаг билээ.
Бидний дунд Монгол Улсын Ардын эмч-1, Монгол Улсын Хүний Гавъяат эмч-3,Төрийн соёрхолт эмч-1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт эмч -3, Алтан гадаст эмч – 4,Хөдөлмөрийн хүндэт медальт эмч -6, Эрүүлийг хамгаалх тэргүүний ажилтан – 15, Клиникийн профессор - 1, Магистр-7, Зөвлөх зэргийн эмч-1, Тэргүүлэх зэргийн эмч-4, Ахлах зэргийн эмч- 4 болон магистр сувилагч-3, тэргүүлэх зэргийн сувилагч эх баригч -12 ахлах зэргийн сувилагч эх баригч – 19 Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016, 2017, 2018 онуудад 3 жил дараалан гадаад аудитад орж тэнцэн Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны /ISO9001:2015/ стандартыг бүрэн хэрэгжүүлэгч байгууллага боллоо.Эрүүл мэндийн яамны “Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл”-ийн шийдвэрээр 2019 онд 5 жилээр магадлан итгэмжлэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэгээ баталгаажуулсан “БАТЛАМЖ”-аа авсан билээ.Одоо бид “Эх хүүхдэд ээлтэй эмнэлэг” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр Яконы ЦУКУБА-гийн их сургуультай хамтран ажиллаж бэлтгэл ажилдаа ороод байна.
Бид үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ ойртуулах зорилгоор гурван гал маршал клиникийг 2019 оны 9-р сард, Гурван гал яармаг клиникийг 2023 оны 11-р сард тус тус нээн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Powered by Froala Editor