БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
‘’Гурван гал” эмнэлгийн шүдний кабинетын үйл ажиллагаа 2016 оны 9 сарын 3-ны өдрөөс эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Манай кабинет нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн шүдний тусламж үйлчилгээг Нүүр амны согог заслын эмч – 3, нүүр амны гажиг зслын эмч- 1, нүүр амны мэс заслын эмч -1, туслах сувилагч -3 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харъяалал харгалзахгүйгээр үзүүлж байна.
Бидний дунд ЭМЯ жуух бичиг – 3, Тэргүүлэх зэргийн эмч –1 , Ахлах зэргийн эмч- 2 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Манай кабинет нь орчин үеийн техник технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлж, чадварлаг эмч сувилагч нар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, чанартай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
ШҮДНИЙ КАБИНЕТИЙН РЕНТГЕН АППАРАТ НЬ ДАРААХ ЗУРАГНУУДЫГ АВДАГ
VATECH Pax I 3D Smart аппарат нь солонгос улсад 2016 оны 10 сард үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий аппарат юм. Уг аппаратын давуу тал нь нийт 10 төрлийн зургийг авах боломжтой байдаг. Шүдний бүх төрлийн болон чих хамар хоолойн рентген зураг авна. PaX-i3D SMART рентген аппарат нь бага тунгаар өндөр чанартай зураг авдаг. Үйлчлүүлэгчид өгөх тун хамгийн бага, мөн металын сарнил өгөдгүйгээрээ давуу талтай.
Powered by Froala Editor