БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
Манай эмнэлгийн сэргээн засах үйлчилгээг насанд хүрэгчид болон хүүхдэд сэргээн засахын эмч – 1, Сувилагч- 4 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүйгээр үзүүлж байна.
Бидний дунд Тэргүүлэх зэргийн сувилагч –2 , Ахлах зэргийн сувилагч - 2 эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Манай эмнэлгийн сэргээн засах эмчилгээндээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тав тухтай орчинд сэргээн засахын эмчилгээ , оношлогоо хийж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
Уламжлалт эмчилгээ
1. Зүү засал
• Их биеийн зүү
• Чихний зүү
• Цахилгаан зүү
• Усан зүү
2. Ковидын дараах багцын эмчилгээ
3. Бариа
• Хэсэгчилсэн бариа-нуруу
Доод мөч
Хүзүү
Нүүр
Бусад
• Толгойн бариа -том хүн
• Толгойн бариа- хүүхэд
• Бүтэн биеийн бариа /хүүхэд/
• Доод мөчний иллэг /хүүхэд/
• Гилжгий хүзүүний иллэг /хүүхэд/
• Бүтэн биеийн бариа / том хүн/
4. Хануур засал
5. Туулга засал
6. Самнуур засал
7. Шивүүр
8. Энгийн төөнө
9. Цахилгаан төөнө
10. Монгол төөнө
11. Ургийн төөнө /ургийн буруу байрлал засах/
12. Энгийн бумба
13. Галтай бумба
14. Гулгуур бумба
15. Хулсан бумба
16. Жин засал /чулуун жин/
17. Бумба том хүн
18. Бумба хүүхэд
19. Иллэг засал - бүтэн биеийн/шар тостой/
- 4 тольтын /шар тостой/
Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээний чиглэл
• Татлага – нуруу, хүзүү /HT-101/
• Шарлага – лазер /HLA-202/
• Шарлага – инфра
• Шарлага – УВЧ /НМ-801/
• Электрофорез /ПОТОК-1/
• Ультразвук /HS-501/
• TENS /Meditens HAT-2000/
• Гүний осцилляци
• Искра /ДЕ-212 КАРАТ/ Солонгос болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн аппаратуудыг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
• Жирэмсний бариа иллэг
• Доргиох массаж
• Утлага эмчилгээ
Powered by Froala Editor