БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Манай эх барих, эмэгтэйчүүдийн тасаг нь зөвлөх эмч-1, их эмч-9, гэрээт их эмч-3, нярайн эмч-5, арга зүйч сувилагч - 1, эх баригч -11, нярайн сувилагч -6, үйлчлэгч - 6, туслах сувилагч -1 нийт 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр нярай, бүх насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Амбулаторийн үзлэгийн өрөө, төрөхийн өмнөх хэсэг, төрөх өрөө, жирэмсний эмгэгтэй эхчүүд болон төрсний дараах өрөөнүүд, мэс засал гэсэн хэсгүүдтэй, нийт 30 ортой, нийт 41 эмнэлгийн мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Бидний дунд Монгол Улсын Ардын эмч-1, Алтангадаст эмч – 1, Хөдөлмөрийн хүндэт медальт эмч -6, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – 15, Клиникийн профессор - 2, Магистр-5, Тэргүүлэх зэргийн эмч-5, Ахлах зэргийн эмч- 2 болон тэргүүлэх зэргийн сувилагч, эх баригч -3 ахлах зэргийн сувилагч эх баригч – 10 Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд эх нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт практикийг хослуулсан, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
НЯРАЙН БАГ НЬ ДАРААХ ӨВЧИН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ, ЭМЧЛЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА. ҮҮНД:
Powered by Froala Editor