БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
Манай эх барих, эмэгтэйчүүдийн тасаг нь зөвлөх эмч-1, их эмч-8, гэрээт их эмч-3, нярайн эмч-4, бага эмч - 1, эх баригч -10, нярайн сувилагч -6, үйлчлэгч 8 нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр нярай, бүх насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Амбулаторийн үзлэгийн өрөө, төрөхийн өмнөх хэсэг, төрөх өрөө, жирэмсэний эмгэгтэй эхчүүд болон төрсний дараах өрөөнүүд, мэс засал гэсэн хэсгүүдтэй, нийт 30 ортой, нийт 41 эмнэлгийн мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Бидний дунд Монгол Улсын Ардын эмч-1, Алтан гадаст эмч – 1, Хөдөлмөрийн хүндэт медальт эмч -6, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – 15, Клиникийн профессор - 2, Магистр-5, Тэргүүлэх зэргийн эмч-5, Ахлах зэргийн эмч- 2 болон тэргүүлэх зэргийн сувилагч, эх баригч -3 ахлах зэргийн сувилагч эх баригч – 10 Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд эх нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт практикийг хослуулсан, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
• Амбулаторийн үзлэг
• Жирэмсэн үеийн оношилгоо, эмчилгээ
• Жирэмсний хяналтын шинжилгээ
• Ургийн гажгийн оношилгоо
• Ургийн 3D, 4D, 5D эхо шинжилгээ
• Жирэмсэн үеийн хяналт
• Жирэмсний эмгэгийг эмчлэх
• Төрөх үеийн тусламж
• Төрсний дараах үеийн хяналт
• Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
• Эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээ
• Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар зөвлөгөө өгч, умайн хөндийд ерөндөг тавих
НЯРАЙН БАГ НЬ ДАРААХ ӨВЧИН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ, ЭМЧЛЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА. ҮҮНД:
• Эрүүл нярайн асаргаа, хооллолтын зөвлөгөө
• Эрүүл эмгэгийн зааг байдал
• Бага жинтэй болон дутуу нярайн онцлог, асаргаа, хооллолт
• Нярайн халдвар
• Нярайн шарлалтыг билиметр (арьсан дээр шарлалтыг хэмжих багаж) -ийн
тусламжтай тодорхойлж фото эмчилгээ хийх , зөвлөгөө өгөх
• Тархины хүчилтөрөгч,цусан хангамжийн дутмагшил
• Амьсгалын замын үрэвсэлт өвчин
• Арьсны эмгэгүүд
• Хүйн эмгэгүүд
• Гэдэсний үйл ажиллагааны хямрал
• Хөхөөр хооллолтын зөвлөгөө
• Бие бялдар, сэтгэхүйн хөгжлийн үнэлгээ
Powered by Froala Editor