Та эхлээд эмчдээ үзүүлээд эмчийн зөвлөсний дагуу ямар шинжилгээ өгөх эсэхээ шийдээд шинжилгээ өгөх боломжтой./Шинжилгээ цаг авах шаардлагагүй/
Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна.
Зарим тохиолдолд 5-6 цаг хоол идээгүй байх шаардлагатай.
Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
Тодосгогч бодистой хийгдэх үед дотор муухайрах, харшлын шинж илэрч болно. Харшилтай бол урьдчилж мэдэгдэх
Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд эмчид зайлшгүй урьдчилан мэдэгдэх мөн эмчийн бичигтэй байх.
Хэрэв сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг эсвэл цээжний компьютерт томограф шинжилгээ хийлгэсэн бол тухайн зураг, бусад мэдээллийг авч ирэх.
Цээжний рентген зураг нь сүрьеэ өвчнийг оношлох эцсийн арга биш учраас эргэлзээтэй тохиолдолд онош тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээг (Цэрний шинжилгээ, Компьютерт томограф шинжилгээ..гэх мэт) эмч танд зөвлөж болно.
Зүрхний өвчинд хэрэглэж буй эмээ уухыг зогсооно
Зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх кофе, согтууруулах ундааны зүйл зэргийг хэрэглэхгүй байх
Бичлэг хийхийн өмнө яарч сандарч болохгүй
Үйлчлүүлэгч зайлшгүй шаардлагатай хэвтэрт байгаа, хөдөлгөөн хязгаарлагдсан тохиолдолд үзүүлж болно.
100% төлбөртэй үйлчилгээ байдаг 30$-300$ орчим болно.Судсаар өвчин намдаах /125000/
Эхлээд эмчдээ үзүүлээд хэвтэн эмчлүүлэх бичиг авч дараалалд бүртгүүлж хэвтэнэ.
Эмчийн үзлэг, оношилгоо -80000₮ байна. (үзлэг зөвлөгөө, эхо) эхний удаагийн үзлэгийн дараа давтан үзлэгийг эмч танд товлоно.
Төрөх замын төрөлт: 2.600.000₮,-үүнээс ЭМД-аас 624.000₮ хөнгөлөлт үзүүлнэ.
Кесарево хагалгаагаар төрөх: 3.600.000₮,-үүнээс ЭМД-аас 832.000₮ хөнгөлөлт үзүүлнэ. Төрөлтийн төлбөр дээр ор хоног нэмэгдэнэ.
Шинжилгээний үнэ 48500 Эмчийн зөвлөгөө /20000/.Д витамины шинжилгээ өгөх бол хамгийн багадаа 8-24цаг Д витамин уугаагүй байх.