Гурван гал төв эмнэлэг
Гурван гал төв эмнэлэг нь Баянгол дүүрэг 11-р хороо эх нялхсын-19 тоотод байрладаг. /эх нялхсын хашаан дотор/
Ажлын өдрүүдэд: өглөө 8:30-17:00 цаг хүртэл,
Бямба гарагт 9:00-16:00 цаг хүртэл,
Ням гарагт 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Цайны цаг 13:00-13:30 хооронд байна.
Гурван гал маршал клиник
Хан-уул дүүрэг 15-р хороо Маршал таун хотхон 106-р байр
Даваа-Баасан 08:30-17:00
Бямба 09:00-16:00
Ням гаригт: Амарна
Гурван гал Яармаг клиник
Хануул дүүрэг 24-р хороо наадамчдын гудамж 402 тоот
Даваа-Баасан 08:30-17:00
Бямба 09:00-16:00
Ням гаригт: Амарна
Үзлэгт цаг урьдчилан авч үйлчлүүлж болно.Мөн авсан цагаа тасалбар аваад мэдээллийн ажилтанд бүртгэлээ хийлгээд цагаа баталгаажуулна.
Эхо,СТ, Эх барих эмэгтэйчүүд, Шүд, Дурангын үзлэгээс бусад үзлэгт шууд ирээд үзүүлэх боломжтой.
Шинжилгээнд хамрагдахын тулд шууд ирээд орох боломжтой. Өлөн үеийн шинжилгээ өгөх бол өлөн юу ч идэж уухгүй ирэх.
Рентген зураг авхуулах гэж буй үйлчлүүлэгч өөрийн биед байгаа металл зүйлсийг авах хэрэгтэй. Учир нь эдгээр зүйлс рентген цацрагийн нэвчилтийг хааж шинжилгээний хариу үнэн зөв,тодорхой гарахад саад болно. Үйлчлүүлэгч амьсгалаа гүнзгий аван зураг авч дуусах хүртэл амьсгалаа түгжих шаардлагатай. Ингэснээр таны уушги хамгийн дээд хэмжээгээр агаараар дүүргэгдэж,эдүүдийн ялгаатай байдлыг илүү тодорхой болгож өгнө.
Хэвлийн хэт авиа шинжилгээнд ирэхдээ өлөн буюу 6-8 цагийн турш хоол сойх, үдээс хойш шинжилгээнд орох бол 4-6 цагийн өмнө шингэц хурдан хөнгөн хоол идсэн байх,мөн давсаг дүүрэн шээстэй байх. Бамбай булчирхай болон хөхний хэт авиа шинжилгээнд онцгой бэлтгэл шаардахгүй. Та эход харуулах бол 7011-3344 дугаарт залган цаг авч үйлчлүүлнэ үү.
Хярзангийн мэс засал, умайн хоргүй хавдар авах, Давсаг сойх, Өндгөвчний мэс болон бүхий л төрлийн мэс засал хийгдэж байна
Шинжилгээний үнэ 48500 Эмчийн зөвлөгөө /20000/.Д витамины шинжилгээ өгөх бол хамгийн багадаа 8-24цаг Д витамин уугаагүй байх.
Эмчийн үзлэг, оношилгоо -80000₮ байна. (үзлэг зөвлөгөө, эхо) эхний удаагийн үзлэгийн дараа давтан үзлэгийг эмч танд товлоно.
Төрөх замын төрөлт: 2.600.000₮,-үүнээс ЭМД-аас 624.000₮ хөнгөлөлт үзүүлнэ.
Кесарево хагалгаагаар төрөх: 3.600.000₮,-үүнээс ЭМД-аас 832.000₮ хөнгөлөлт үзүүлнэ. Төрөлтийн төлбөр дээр ор хоног нэмэгдэнэ.