БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Ургийн буруу байрлал болон төөнүүр эмчилгээ
Ургийн толгой дагзаар биш, харин бусад хэсгээр түрүүлсэн тохиолдлыг ургийн зөв биш түрүүлэлт гэсэн нэршилд хамруулна. Ургийн зөв биш түрүүлэлт нийт төрөлтийн дотор 4% тохиолдох боловч эх, ургийн амь насанд халгаатай хүндрэл үүсгэдэг.
Ургийн зөв биш түрүүлэлтийг дараах хэлбэрт хуваана.
1.Бөгсөөр түрүүлэх
2. Ургийн толгойн зөв биш тавигдал
3. Ургийн хөндлөн байрлал гэсэн үндсэн 3 хэлбэрт хуваана. Ургийн зөв биш түрүүлэлтэд дан өгзөг түрүүлэлт75%, өгзөг нэг хөл түрүүлэлт 10%, өгзөг 2 хөл түрүүлэлт 5%, нэг өвдөг түрүүлэх 0,9%, хоёр өвдөг түрүүлэлт 0,1%, нэг хөл түрүүлэлт 3%, хоёр хөл түрүүлэлт 6% гэж үздэг.
Олон жилийн турш өгзөг түрүүлэлтийг эрүүл, эмгэгийн зааг гэж үзэж байлаа. Бөгс түрүүлэлтийн үед 80 түүнээс дээш хувьд эх, урагт ямар нэг хүндрэл тохиолддог.
Сүүлийн жилүүдэд бөгс түрүүлэлтийг жирэмсний эмгэгт байдал хэмээн үзэж төрөлтийг удирдах арга барилд эрс эргэлт гарлаа. Ураг аарцаг ба хөлөөрөө эхийн аарцгийн орох амсар тийш чиглэж байрлахыг бөгс түрүүлэлт гэнэ. Жирэмсний 28 долоо хоног хүртэл ойролцоогоор ургийн 25% нь бөгсөөр түрүүлсэн байрлалтай байдаг. Ураг өсөн томрон умайн хөндийн ихэнх зайг эзэлж байрламагц дагзны түрүүлэлтэд шилждэг.
Жирэмсний 34 долоо хоногтой болоход ураг дагзны байрлалтай болдог. Бөгс түрүүлэлтийн үед эхийн төрөх зам, ургийн тархины гэмтэл олонтоо тохиолдоно. Өгзөг түрүүлэлтийг цэвэр өгзөг түрүүлэлт, холимог өгзөг түрүүлэлт, хөлөөр түрүүлсэн гэж ангилдаг
1. Аарцаг түрүүлэх нь умайн булчингийн эмгэг өөрчлөлттэй холбоотой булчингийн хүчдэл сулралт, умайн доод үеийн үйл ажилллагааны өөрчлөлт,хэвлийн ханын булчин сунамтгай сул байх, умайн гаж хөгжил, уйтан эсвэл хэт уужим аарцаг, хэт намхан /150 см-ээс бага/ эсвэл хэт өндөр/180 см-ээс дээш/ эмэгтэйчүүд, ураг орчмын ус ихдэл, багадал, төрөх замын хавдар зэргээс шалтгаалдаг байна. Эрдэмтэд ба манай орны судалгааны материалаас үзэхэд аарцгийн түрүүлэлт бүх төрлөгийн дотор 3-5% тохиолдож байна.
2. Өгзөг түрүүлэлттэй үед уламжлалт анагаах ухаанд зүү болон төөнүүр эмчилгээгээр ургийн буруу байрлалыг засдаг арга байдаг бөгөөд энэ чиглэлээр Cardini 2005, Chen 2004, Guittier 2009, Lin 2002, Neri 2007, Yang 2006, Huang 1990, Manyande 2009, Smith 2009, Vas 2008, Millereau 2009, Wu 1994, Li1996, Beer 1995, Cardini 1991, Kanakura 2001, manyande 2009, Raben 1999, Qin 1989, Wagner-Pankl 1990 зэрэг гадаадын эрдэмтдийн олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Ayman Ewies and Karl Olah (2002) нарын судалгаанд ургийн байрлал засах төөнүүр эмчилгээг дүгнэхдээ хямд, аюулгүй, энгийн, өөрөө хийх боломжтой, өвдөлтгүй арга гэж тодорхойлсон байна. Ургийн байрлал засах төөнүүр эмчилгээг хийхдээ хятадын анагаах ухааны зүүний цэг болох Zhiyin (Zhiyin цэг нь давсагны BL 67-р сүв бөгөөд хөлийн 5-р хурууны хумсны гадна буланд байдаг) сүвийг төөнөдөг бөгөөд төөнүүр эмчилгээний гол үйлдлийн механизм нь ургийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлдэг гэж үздэг.
34 долоо хоногтой жирэмсэн эхэд төөнүүр заслыг хэрэглэхэд өгзөг түрүүлсэн байрлал засарсан амжилтын чанар 84,6% байна гэсэн судалгааны үр дүн байдаг. Төөнүүр эмчилгээг хийх арга барил нь энгийн боловч төөнүүр эмчилгээг хийж болохгүй эсрэг заалтууд байдаг учир заавал эмчийн зөвлөгөөгөөр хийх ёстой.
Powered by Froala Editor