Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
11-р сарын 14-нд ‘’Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр’’ жил бүр тохиодог бөгөөд энэ өдрийн хүрээнд манай эмнэлэг нь дотоод шүүрлийн булчирхайн Д.Наранмандах эмчтэйгээ хамтран чихрийн шижин өвчнөөр өвчилсөн 15 иргэнд өлөн үеийн сахарын тест болон эмчийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй амжилттай үзүүллээ.
Үүнээс
Бага насны таргалалттай хүүхэд – 1
Дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд байдаг – 1 иргэн
Дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд байдаггүй – 13 иргэн
Эмчийн үзлэг зөвлөгөөр дасгал хөдөлгөөн, хооллолтын дэглэм, хяналт, эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор бичиж, сахар хэт өндөр байсан 1 үйлчлүүлэгчийг өдрийн эмчилгээнд хамруулсан, чихрийн шижин өвчний хүндрэлээс сэргийлэх шинжилгээнүүдийг зөвлөж давтан үзлэгүүдийг товлон үйл ажиллагаа амжилттай өндөрлөсөн.
Powered by Froala Editor