Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
Нүдний даралт өвчинтэй тэмцэх сар
Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа муудахыг нүдний даралт өвчин гэнэ. Хараа муудуулах нүдний өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог өвчин юм.
Өвчний эхэн үед хараа муудахаас өөр шинж тэмдэг илэрдэггүй учир ихэвчлэн хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол элбэг байдаг. Уг өвчний эцсийн хүндрэл нь хараагүй болох аюултай. Тиймээс эрт оношилж мэдэх нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Нүдний даралт нь дараах төрлүүдтэй байна.
Анхдагч хаалттай өнцөгт: Нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвчийн уулзах өнцөг хаагдан, ялгарсан шингэн гадагшилж чадахаа больдог.
Анхдагч нээлттэй өнцөгт: Нүдний даралт өвчний хамгийн түгээмэл тохиолддог төрөл нь юм. Дамжуулагч эдэд бөглөрөл үүсэн шингэн гадагшлахаа болидог.
Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин: Хэвийн даралттай байсан нүдний харааны мэдрэл гэмтсэнээр даралт ихэсдэг. Мөн харааны мэдрэлд очих цусан хангамж дутагдсанаас үүсэх боломжтой.
Төрөлхийн нүдний даралт: Нярай болон бага насны хүүхэд төрөлхийн харааны мэдрэлийн гажигтай байхыг хэлдэг.
Хоёрдогч нүдний даралт ихсэх өвчин: Гадны шалтгаант гэмтлээс үүдэн нүдэнд хурсан шингэн гадагшлах боломжгүй болох үед үүсдэг.
Шалтгаан
- Нүдний дотоод даралт өндөр байх
- 60 болон түүнээс дээш насны хүн
- Удамшлын нөлөө
- Чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх өвчтэй байх
- Нүдний хагалгаанд орж байсан бол
- Удаан хугацааны турш нүдний дусаалга хэрэглэх нь нүдний даралт өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинж тэмдэг
- Нүдний даралт өвчин төрлүүдээсээ хамааран илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байна.
- Анхдагч нээлттэй өнцөгт нүдний даралт өвчний үед нүдэнд цагаа унах, юмс алслагдан харагдах
- Анхдагч хаалттай өнцөгт нүдний даралт өвчний үед толгой хүчтэй өвдөх, нүд өвдөх, дотор муухайрч бөөлжих, нүд бүрэлзэх, гэрлийн тусгал тод харагдах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
- Хэдийгээр нүдний даралтаас урьдчилан сэргийлэх боломжгүй ч дараах зүйлсийг зуршил болгосноор энэ өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулна.
- Ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байх
- Нүдний даралттай хүн ойрын хамаатнуудын дунд байсан эсэхийг олж мэдэх
- Нүдний дасгал хийж байх
- Спортоор хичээллэхдээ нүдний хамгаалалт зүүж байх
Powered by Froala Editor