Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
Шүдний хэт мэдрэгшилт яагаад үүсдэг вэ? Хэрхэн эмчилэх вэ?
Эрүүл шүдийг шүдний гадуур хучсан хэтуу эд болох шүдний паалан нь хамгаалдаг. Шүдний паалан нь шүдний буйлнаас дээш нүдэнд харагдах хэсгийг хучдаг бол буйлнаас доошхи хэсгийг ясжмаг эд хучиж хамгаалдаг. Энэхүү паалан болон ясжмаг эдүүдийн доор шүдний дентин буюу тугалмай эд байрлаж шүдний бүтцийг үүсгэдэг. Тугалмай эд нь олон тооны сувганцаруудаас бүрдэнэ.
Хэрэв шүдний гадаргууд ямар нэгэн гэмтэл үүсч шүдийг хамгаалдаг паалан болон ясжмаг эдүүдийн бүтэц эвдэрсэн үед тугалмайн сувгууд ил гарах бөгөөд энэхүү суваг нь шүдний дотор байрлах мэдрэлийн эдүүдэд гадна орчины халуун, хүйтэн, хүчиллэг, чихэрлэг цочруулуудыг дамжуулсаны улмаас шүд мэдрэгшиж өвдөлт өгдөг. Түүнчлэн буйлны үрэвслийн үед буйл шамрах үед шүдний тугалмай ил гарч ирдэг. Энэ бүгдийн дүнд шүд хэт мэдрэгших шалтгаан болдог.
Шүдний хэт мэдрэгшилийг эмчилж болно. Эмчилгээний аргачлал нь тухайн шүдний хэт мэдрэгших болсон шалтгаанаас хамаарах бөгөөд шүдний эмч дараах эмчилгээнүүдээс сонгон эмчилгээ хийх болно.
Мэдрэгшилийг бууруулах шүдний оо
Энэхүү ооны найрлагад агуулагдах бодис нь шүдний гадаргуугаас тугалмайн сувгаар дамжих гадны цочролуудын нөлөөг саармагжуулна.Фторт гель
Шүдний эмнэлгийн нөхцөлд хэрэглэх бөгөөд шүдний доторх мэдрэлийн эдэд очих цочруулуудын хүчийг саармагжуулна.Бүрээс, зоомол, бонд
Энэхүү аргыг шүдэнд цоорол үүссэнээс болон шүд мэдрэгшиж байгаа үед хэрэглэнэ.Буйл нөхөн суулгах мэс засал
Хэрэв буйл шамарсны улмаас хэт мэдрэгшил өгч байгаа бол энэ арга үр дүнтэй.Сувгийн эмчилгээ
Хэрэв бусад ямар нэг аргуудад шүдний мэдрэгшил дарагдахгүй бол энэ аргыг хэрэглэж үндсэн шалтгааныг арилгана.
Зөвлөмжийг бэлтгэсэн: Шүдний кабинетийн Нүүр амны их эмч Ж.Дэлгэрсайхан
Powered by Froala Editor