БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
1. Хүүхдийнхээ сэтгэл хөдөл, мэдрэмжийг хэрхэн зохицуулах талаар тэдэнд тусламж дэмжлэг өгөх
Хүүхэд айдас, түгшүүртэй хэрхэн харилцахаа мэддэггүй иймд тэд зөвхөн томчуудтай адил л өвдөлт мэдэрнэ гэж боддог. Иймээс тэдний мэдэрч буй мэдрэмжийн талаар асууж тэдний хариултыг сонсох мөн одоо мэдрэгдэж байгаа айдас бол хэвийн зүйл гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй юм.
2. Дүрд хувирч тоглох
Ихэнх хүүхдүүд эмч болж тоглох дуртай байдаг. Иймд хүүхдээ шүдний эмчийн дүрд тоглуулан шүдний эмч шүдийг яаж өвтгөхгүй үздэг болохыг тоглоомоор дамжуулан ойлгуулах. Ингэснээр хүүхдийн айдас, түгшүүр багасах юм.
3. Эцэг эх хүүхдийнхээ сонирхлын талаарх мэдээллийг шүдний эмчид өгөх
Шүдний эмч нар хүүхдийн юунд дуртай, ямар кино үзэх дуртай, хобби гэх мэт зүйлсийн талаар эцэг эхээс мэдээлэл авч байх. Ингэснээр эмч хүүхэд хоёрын хооронд үүсэх харилцаа сайжрах юм. Хүүхэд шүдний эмчид үзүүлэх дуртай болох, шүдний эмнэлгээс айхаа болих давуу талуудтай юм.
4. Эцэг эх тэвчээртэй, тайван байх
Эцэг эх та хүүхдэд шүдний эмчийн талаар эерэг бодлыг бий болгох мөн хүүхдэдээ хэрхэн айдсаа даван туулах аргуудыг зааж өгөх (амьсгалын дасгал, эерэг зүйлс бодох)
Хүүхдийн гаргаж буй сэтгэл хөдлөлүүд нь хэвийн зүйл /уйлах, уурлах/ учир нь хүүхэд эмчид үзүүлж дасан зохицох хүртэл цаг хугацаа шаардагддаг гэдгийг эцэг эхчүүдээ бүү мартаарай !
Эдгээр аргыг хэрэглэж сурснаар хүүхэд ямар ч эмчид үзүүлэх үедээ айдсаа удирдаж сурах болно. Манай эмнэлгийн шүдний кабинетийн эмч нар таны хүүхдийг аюулгүй,тохилог орчинд айх айдасгүйгээр шүдийг эмчилж үйлчилж байна.
Та манай хамт олонд хандахыг хүсэж байвал 7011-3344 дугаарт холбогдоно уу.
Powered by Froala Editor