БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
1. Алим
Алим нь хүчиллэг байдаг тул амнаас таагүй үнэр гарах, шүдэн дэхь нян бактерийг устгадаг.
2. Лууван
Лууван идэх нь алим идсэнтэй адил ач тустай юм. Мөн лууванд витамин в агуулагддаг тул буйл үрэвсэхээс сэргийлдэг.
3. Бууцай
Бууцайнд кальци, витамин в ихэээр агуулагддаг тул хүүхдийн шүдийг бат бөх байлгах, шүд өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм
4. Самар
5 наснаас эхлэн хүүхдэд самар болон үр тариаг хөнгөн зууш болгон идэж эхлүүлэх хэрэгтэй. Үр тариа, самар нь шүдний эргэн тойрны нянг устгах тослогийн агууламжтай байдаг мөн уураг ихээр агуулдаг тул хүүхдийн шүдийг бат бөх ургуулна.
5. Баяслаг
Бяслаг нь эрүүл шүдний хамгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Чихэрлэг хүнснээс шалтгаалсан хүчлийн ихсэлтийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг мөн кальциар баялаг тул хүүхдийн шүдний ясыг бат бөх байлгадаг. Хүүхдийн хоол идсэний дараа болон чихэрлэг зүйл идсэний дараа жижиг зүсэм баялаг өгч байх хэрэгтэй.
6. Яргай загас
Яргай загас нь омегагаар баялаг бөгөөд хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг. Мөн витамин д өндөр төвшинд агуулдаг тул шүдэнд хамгийн сайн нөлөөтэй хүнс юм.
Эцэг эхчүүд та бүхэн дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхэддээ тогтмол өгч хэвшээрэй !
Эх сурвалж: https://happykidsdental.co.uk/blog/
Powered by Froala Editor