Жил бүр АНУ-д 40-дээш насны 49,000 хүн энэхүү хорт хавдраар өвчилдөг гэсэн тоо баримт байна. Амны хөндийн хорт хавдар ихэвчлэн хүзүүны тунгалгын зангилаагаар тархсан үед оношлогдож байна. Эрт үед оношлох нь хавдрыг ялан дийлэх гол түлхүүр юм.
Харин манай орны хувьд 1993 оны үед жилдээ 50-60 орчим хортой хавдар шинээр илрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ тоо хоёр дахин нэмэгдэж, жилдээ 110-130 хорт хавдартай хүнийг шинээр оношлож байгаа гэх. Өвчлөлтийн наслалт ихэвчлэн 50-аасдээш. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хавдрын урьдал өвчтэй хүмүүсийн 70 орчим хувь нь 40-өөс дээш насныхан байгаа аж. Гэхдээ залуу хүн амны хөндийн хорт хавдраар өвчлөдөггүй гэсэн үг биш. Сүүлийн үед энэ өвчин залуучуудын дунд мэр сэр ажиглагдаж байгаа.
Амны хөндийн хорт хавдрын төрлүүд
Шүдний эмч амны хөндийн хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдгүүдийг илрүүлдэг. Иймд тогтмол амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарч шүдний эмчийн үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.
Амны хөндийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд
Амны хөндийн хорт хавдрыг үүсгэх хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол тамхины хэрэглээ юм. Үүнд:
Тамхи, навчин тамхи, гаансин тамхи, дүнсэн тамхи гэх мэт мөн архи,тамхи хоёуланг тогтмол их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс энэхүү хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг.
Бусад эрсдэлт хүчин зүйлүүд:
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өвчлөх магадлал 2 дахин их байдаг.
Илрэх шинж тэмдгүүд
Дээрх илрэх шинж тэмдгээс зарим нь буюу хоолой өвдөх, чих өвдөх зэрэг нь бусад нөхцөл байдлаас үүсэлтэй байж болох талтай юм. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандана уу.
Амны хөндийн хорт хавдрыг хэрхэн оношлох вэ ?
Та урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Хэрвээ эмч хавдар байж болзошгүй гэж үзвэл биопси шинжилгээ авна. Энэхүү шинжилгээ нь өвдөлтгүй бөгөөд хавдар мөн эсэхийг оношлодог.
Нэмэлтээр доорх шинжилгээг авна
Амны хөндийн хорт хавдрын үе шатууд
4 үе шаттай
Эхний үе шат: Хавдрын хэмжээ 2 см буюу жижиг байх мөн хавдар тунгалгын зангилаанд тархаагүй байх
Хоёрдугаар үе шат : Хавдрын хэмжээ 2 -4 см мөн хавдрын эсүүд тунгалгын зангилаанд тархаагүй
Гуравдугаар үе шат: Хавдрын хэмжээ 4 см-ээс том мөн тунгалгын зангилааны нэг хэсэгт тархсан гэхдээ биеийн бусад хэсэгт тархаагүй
Дөрөвдүгээр үе шат: Хавдрын хэмжээ том, хавдрын эсүүд тунгалгын зангилаануудад болон бусад биеийн хэсгээр тархсан
Амны хөндийн хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 60% нь 5 жил болон түүнээс дээш хугацаанд амьдардаг. Эрт үед оношлогдвол эмчилгээний дараа илүү удаан амьдрах боломж бий болдог.
Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс эхний 1,2 үе шатанд оношлогдсон хүмүүсийн 70-90% нь 5-аас дээш жил амьдарч буйг судалгаагаар тогтоожээ.
Эрт оношлох нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай !
Хэрхэн эмчлэх вэ ?
Амны хөндийн хорт хавдрын эмчилгээ нь үе шат, төрөл зэргээс хамаарч янз бүр байдаг.
Мэс засал
Эхний үе шатанд оношлогдсон өвчтөнд ихэвчлэн тунгалгын зангилааны хавдрыг авах хагалгаа хийдэг.
Туяаны эмчилгээ
Туяаны эмчилгээг эмчийн хяналтад 7 хоногт 2-8 удаа, 7 хоногт 5 удаа, өдөрт 1-2 удаа хавдрыг туяагаар эмчлэх
Хожуу үе шатанд ихэвчлэн химийн болон туяа эмчилгээг хослуулан ашигладаг.
Химийн эмчилгээ
Химийн эмчилгээ нь эмийн аргаар хавдрын эсүүдийг үхүүлдэг. Ихэнх хүмүүс амбулаториор химийн эмчилгээг хийлгэдэг гэхдээ зарим тохиолдолд хэвтэж эмчлүүлэх шаардлага үүсдэг.
Төлөвлөгдсөн эмчилгээ
Төлөвлөгдсөн эмчилгээ нь эмчилгээний өөр нэг арга юм. Энэ арга нь хавдрын эрт үе болон хожуу үеийн аль алинд үр нөлөөтэй эмчилгээ юм.
Энэхүү эмчилгээ нь эмээр хавдрын эсийн тархалтыг зогсоох, хавдрын эсүүд дэхь уургийг
Хоол тэжээл
Хоол тэжээл нь амны хөндийн хорт хавдрын чухал эмчилгээний нэг хэсэг юм. Олон эмчилгээнүүдээс үүдэн хоол идэх, зажлах, залгихад зовиурлах мөн хоолны дуршил буурч жин ихээр хаядаг. Иймд хоол зүйчид хандах ингэснээр хоол зүйч таны хооллолтын төлөвлөгөөг гаргаж танд хэрэгтэй эрдэс бодис, витамин, калорийг зохицуулж өгөхөд танд туслах болно.
Амны эрүүл ахуйд анхаарах
Амны эрүүл ахуйд анхаарах нь хавдрын эмчилгээний үед нэн чухал зүйл юм. Ам, буйл, шүдээ тогтмол цэвэрлэж, чийгшүүлж байх хэрэгтэйг анхаарна уу !
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Эх сурвалжууд
https://www.preventcancer.org/education/preventable-cancers/oral-cancer/
www.gogo.mn
Powered by Froala Editor