БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
“Гурван гал“ Нэгдсэн эмнэлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ” Гурван Гал-2022” сургалт семинар нь “Эх барих, мэс засал, дотор хүүхэд, насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд 9 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж энэ удаагийн сургалт семинарыг ”Гурван Гал” сургалт эрдэм шинжилгээний алба, эмнэлгийн эмч судлаачид, эрдэмтэн докторууд, зочин багш, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамтран нийт 19 сэдвээр эрдэм мэдлэгээ түгээлээ.
Ковид цар тахлын хүнд хэцүү цаг үеийг та бид хамтдаа амжилттай даван туулсан ч цар тахлын дараах эдийн засгийн хямрал, улс орны бүхий л салбарыг хамарсан хүнд хэцүү цаг үе тохиосон, эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, мэргэжлийн түвшин, практик туршлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй өнөөгийн нөхцөлд “Гурван Гал” эмнэлгийн хамт олон удирдлага, сургалтын алба, эмч судлаачид маань нийгмийн хариуцлагаа хүлээн эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжил нэгт эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, мэдээлэл, практик ололтоо хуваалцаж мэдлэг оюунаа сэргээсэн, баяжуулж туршлагаа солилцон хамтран суралцах сургалт семинараа амжилттай зохион байгуулсандаа туйлын баяртай байна.
“Гурван гал-2022” сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан хамт олон эмнэлгийн алба тасаг, эмч судлаачид болон хамтран ажилласан нийгэмлэг хамт олон семинарын ажлыг ивээн тэтгэсэн Сисмекс корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Пролианс ХХК, Доктор тун ХХК, Анар арвижих ХХК, Гүн Тэнгэрийн нар ХХК, Гурван гал мед ХХК зэрэг байгууллагууд болон хичээл зүтгэл гарган ажилласан хамт олон та нартаа талархал илэрхийлье.
Бид бүхний зохион байгуулсан сургалтад маань бүтэн өдрийн турш хамт байж эрдэм мэдлэгээ хуваалцсан эрдэмтэн багш, судлаач эмч мэргэжилтнүүд, сургалтад бүтэн сууж мэдлэгээ арвижуулсан бид бүгдийг байнга зорин ирж бидний сургалтын ажлыг дэмжин тусалж ажилласан нийт оролцогч та бүхэндээ ажлын өндөр амжилт, арвин их мэдлэг, аз жаргалын дээд, эрүүл энхийг хүсье.
Powered by Froala Editor