БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 145-р сургуулийн бага ангийн нийт 57 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд эрүүл шүдтэй хүүхэд 0 цоорсон шүдтэй 57 хүүхэд байна. Нийт үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 100%, шүд цоорох өвчний эрчмийн дундаж үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон шүдний нийлбэр тоо) 8,1цла/ш байна. Үүнийг ДЭМБ-аас гаргасан шалгуур үзүүлэлттэй харьцуулбал “МАШ ӨНДӨР” гэсэн бүлэгт хамаарагдаж байна. Шүдээ ломбодуулж, эмчлүүлж байсан хүүхдийн эзлэх хувь 25% , эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь 100%-ийг эзэлж байна. Мөн хүүхдүүдийн шүд угаалтыг үнэлэхэд 35 хүүхэд буюу нийт хүүхдийн 76% нь шүдээ хангалтгүй угааж байна. Энэ нь шүд цоорох өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 6-9 нас буюу Нүүр Ам Судлалын Шинжлэх ухаан талаас харвал шүд солигдлын үе буюу холимог зуултын үе юм. Өөрөөр хэлбэл сүүн 20 шүд унаж дуусан байнгын 28-32 шүд шүдлэж эхлэх үе юм. 7 настангуудын аманд 24 шүд байх ёстой. Үзлэгээр нэг хүүхдийн аманд дундажаар 8-9 шүд цооролтой байна. Нийт хүүхдийн дунд хамгаалах ломбо тавиулсан 1 хүүхэд байгаа нь тун харамсалтай үзүүлэлт юм. Шүд цоорох өвчин нь ханиад томуу шиг халдварт өвчин тул цоорсон бүх шүдээ эмчлүүлж эрүүлжүүлэхгүй бол бусад эрүүл шүдэнд халдварлаж, гэмтээх шалтгаан болдог. Шүд солигдлын үед сүүн шүднүүд унаж солигдож байхад байнгын шүд шинээр шүдлэн амны хөндийд хамт оршдог. Шинээр шүдлэсэн шүд бол дөнгөж тавьсан шинэ ааруул шиг зөөлөн байдаг төдийгүй 2-3 жилийн дараа бүрэн хатуурч бэхждэг.Өөрөөр хэлбэл цоорохдоо тун амархан гэсэн үг. Иймээс цоорч гэмтэхдээ тун амархан тул шүдэлсэн шинэ шүд бүрийг нэн даруй хамгаалах ломбо тавиулах, цоорсон сүүн шүдийг яаралтай эмчлүүлснээр цоорлын халдвар дамжихаас сэргийлж болдог. Шүд цоорох өвчнөөс хувийн зүгээс хамгаалах хамгийн энгийн арга бол өдөрт 2-оос доошгүй удаа ( өглөөний цайны дараа, оройн хоолны дараа) шүдээ заавал угааж хэвших юм. Нэн яаралтай шүдний эмчид үзүүлэх шаардлагатай хүүхдүүд маш олон байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
Шүд цоорох өвчний хүндрэлээс хүүхдийн ерөнхий биеийн өсөлт хоцрох, хөгжил саатах, оюун ухаан сэтгэхүйн хурд удаашрах, биеийн тэгш хэм алдагдах, олон халдварт өвчний эх үүсвэр болох гээд 200 гаруй өвчин үүсгэдэг болохыг Дэлхийн Шүдний холбоо хэдийнээ зарласан болно.
Бүх сурагчдийн амны хөндийг эрүүлжүүлэх аянг даруй эхлүүлэхийг Нүүр амны мэргэжилтний зүгээс уриалж байна. Үүнд сургуулийн удирдлагууд болон сургуулийн эмч, ангийн багшийн оролцоо маш чухал бөгөөд бид бүгдийн нэгдлээр амны хөндйин эрүүл ахуйн зөв дадалыг сурагчидаа таниулан дадал болгож нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийг хамгаалцгаая !
Манай эмнэлгийн шүдний кабинет нь:
Даваа-Баасан 09:00-20:00
Бямба: 09:00- 16:00
Ням: 09:00-15:00 цагийн хуваарийн дагуу бүх төрлийн шүдний тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Та 7011-3344 дугаарт холбогдон цаг авч үйлчлүүлнэ үү.
Powered by Froala Editor