БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Амбулаторийн тасгийн 1 сарын аяны хүрээнд Шүдний кабинетийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан суртачилах зорилгоор ‘’Шүдний кабинетийн нээлттэй хаалганы өдөрлөг’’-ийг 2022 оны 04-рос арын 26-ны өдөр 09:00-15:00 цаг хүртэл амбулатори болон хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарт шүдний үзлэг, зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа.
Амбулаториор үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд тэдний асран хамгаалагч нар нийт 87 хүүхэд, насанд хүрэгсдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөв.
Нийт үйлчлүүлэгчийн 47 хүүхэд, 40 насанд хүрэгчид мөн эрэгтэй 37, эмэгтэй 50 үйлчлүүлэгч байсан.
Өдөрлөгийн хүрээнд Монос фарм болон Daiso байгууллагуудтай хамтран ажиллаж үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд шүдний кабинетийн үйлчилгээний талаарх брошур, мөн 5% хөнгөлөлтийн ваучер, спонсор байгууллагуудын бүтээгдэхүүнийг гарыг бэлэг болгон өгч ажиллаа.
Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Powered by Froala Editor