БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Гэрийн ажил хийх нь хүүхдэд ч гэр бүлд ч сайн нөлөөтэй мөн хүүхдийг илүү хариуцлагатай нэгэн болгон хүмүүжүүлдэг.
Хүүхэд гэрийн ажил хийснээр их олон зүйлсийг сурдаг. Гэрийн ажил хийх нь хүүхдүүдэд өөрсдийгөө гэр орон, гэр бүлээ халамжлахад юу хийх хэрэгтэйг ойлгуулахад тусалдаг. Хүүхдийг гэрийн ажил хийлгэж сургах нь хүүхдэд бусдыг хүндэлж сурах, багаар ажиллах, харилцааны ур чадвар зэрэгт суралцахад дэмжлэг үзүүлдэг. Хүүхдүүд гэр бүлийн амьдралд хувь нэмрээ оруулах нь тэднийг туршлагатай, хариуцлагатай мэдрэмж төрүүлдэг. Хүүхдүүдэд гэрийн ажил хийх нь таалагдахгүй байх үед эцэг эх, асран хамгаалагч нар эерэг үгсээр урамшуулж, зоригжуулах ингэснээр тэд ажлаа хийж дууссаны дараа сэтгэл ханамжтай, таатай мэдрэмж тэдэнд төрөх юм. Гэрийн ажлаа гэр бүлийн гишүүд хуваалцаж хийх нь гэр бүлийн стрессийг багасгана мөн гэр бүлийн уур амьсгалыг сайжруулдаг.
Хүүхдийг хэзээнээс эхлэн гэрийн ажил хийлгэж эхлүүлэх вэ ?
Хүүхдэд гэрийн ажлыг бага наснаас эхлэн бага багаар хийлгэж сургах мөн гэрийн ажлыг хамтдаа хөгжилтэй байдлаар хийх нь хүүхдийг гэрийн ажил хийж сургахад томоохон нөлөө үзүүлдэг.
Гэрийн ажил хийлгэж сургахын тулд хамгийн түрүүнд хүүхдийн насанд тохирсон ажил хийлгүүлэх явдал юм.
Бага нас 2-3
Сургуулийн өмнөх нас 4-5
Сургуулийн насны 6-11
Өсвөр нас 12-18
Хүүхдэд гэрийн ажил хийлгэж сургах ёстой 5 чухал шалтгаан
Хүүхдийг гэрийн ажил хийлгүүлэхэд хэрхэн сэдэлжүүлэх вэ ?
Жишээ нь:
Powered by Froala Editor