Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
Нярайн тандалт шинжилгээ
Нярайн скринингийн зорилго нь амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй төрөлхийн болон удамшлын эмгэгийг шинж тэмдэг илрэхээс нь өмнө энгийн хурдан аюулгүй аргаар илрүүлэн оношилж аль болох эрт үед нь эмчлэх явдал юм. Ингэснээр нярайн өвчлөл эндэгдэл хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлнэ.
ДЭЛХИЙ ДАХЬ ХӨТӨЛБӨРҮҮД
1965 оноос нярайн тандалт шинжилгээ хийгдэж эхэлсэн.70 гаруй орны 475 гаруй лабораторид 40 гаруй нэр төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээг хийдэг. Хөгжингүй бүх оронд нярайн скрининг шинжилгээг эрүүл мэндийн системд нэвтрүүлсэн байдаг. Дэлхий даяар нярайн скринингийн хэд хэдэн хөтөлбөр хэрэгждэг.
Манай орны хувьд 2010 оноос түнхний скрининг 2012 оноос эхлэн амаржих газрууд ЭХЭМҮТ-д бамбайн төрөлхийн анхдагч дутал ,адреногениталь хам шинж илрүүлэх ,сонсголын скрининг шинжилгээнд хамруулж эхэлсэн.
Скрининг шинжилгээний лавлагаа төвд хандан дараах 2 шинжилгээг нярай үедээ хийлгэж болно.
ТӨРӨЛХИЙН АДРЕНОГЕНИТАЛЬ ХАМ ШИНЖ
Төрөлхийн адреногениталь хам шинж нь удамшлын өвчин ба кортикостеройдын нийлэгшилд оролцдог бөөрний дээд булчирхайн эсгэг тогтолцооны төрөлхийн дутагдлаас болж үүсдэг өвчин юм. дэлхийн олон оронд өвчлөл янз бүр тохиолддог ба манай улсад 3000 амьд төрөлтөд 1 тохиолдож байна.
Цусан дахь 17-гидроксипрогестрон дааврын хэмжээгээр өвчнийг эрт оношлох боломжтой. төрөлхийн адреногениталь хам шинж нь эмнэлзүйн сонгомол \эрших хэлбэр, давс хаях\, сонгомол бус гэсэн 2 хэлбэртэй.
Давс хаях хэлбэрийн үед эмнэлзүйн шинжүүд төрсөн өдрөөс л илэрнэ. Гулигах, бөөлжих, шингэн алдах шинж илрэхээс гадна арьс, салст хуурайшиж, их зулай, нүд хонхойн, арьс үнсэн саарал өнгөтэй болж эхэлнэ. Хүүхэд унжгар сул, булчингийн хүчдэл суларч, амьсгаадна.
Эрших хэлбэрийн үед эмэгтэй хүүхдийн бэлгийн уруул, хэлүү том байх, эрэгтэй хүүхдэд хуухнаг, хөх орчмын нөсөөжилт ихсэх ба эмчлэхгүй бол 2-3 наснаас өсөлт гэнэт хурдасч, охидод эрших шинж, хөвгүүдэд бэлэг эрхтэн томрох шинж илэрдэг.
Иймд хүүхдийг амьдралын эхний хоногуудад нярайн тандалт шинжилгээнд хамруулах шаардлагатай. Ганцхан дусал цус таны хүүхдийг эрүүл бойжиход тусална.
Төрөлхийн гипотиреоз нь эмчлэгдэх бүрэн боломжтой хэдий ч оношилгоо, эмчилгээ оройтсоноос оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдолд хүргэдэг эмгэг юм. Иймд төрөлхийн гипотиреозтой хүүхдийг НЯРАЙ үед нь эрт илрүүлж, оношилж эмчлэх нь оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдлоос бүрэн сэргийлэх ач холбогдолтой.Иймээс шинэ төрсөн бүх хүүхдүүдийг 7 хоногийн дотор тандалт шинжилгээнд хамруулахыг зөвлөж байна.
Эцэг эхчүүдээ таны хүүхдэд дараах шинжүүд илэрвэл нярайн тандалт шинжилгээний төвд хандаарай. Үүнд:
1. 3500 грамаас дээш жинтэй төрөх
2. хөөнгө хавантай төрөх
3. нүд хоорондын зай хол
4. хамар нахиу
5. сөөнгө бүдүүн дуугаар уйлах
6. хэл том, амнаас булталзах
7. хүйн ивэрхийтэй
8. зунгаг 24 цагаас хойш гарах
9. хүй 7 хоногоос удаж цөглөх
10. 2 төмсөг хуухнагт буугаагүй байх
11. нярайн шарлалт удаан үргэлжлэх
12. хүүхдийн өсөлт хөгжил үе тэнгийнхнээс хоцрох
13. инээмсэглэх, ганганах, эхийгээ таних зэрэг сэтгэцийн хөгжил хоцрох
14. өтгөн хатах
15. арьс хууай ширүүн болох
16. үсний ширхэг бүдүүн ширүүн байх
17. хүүхэд унтаа, нойрмог байх
Манай эмнэлэгт төрсөн нярайд дараах скрининг шинжилгээг хийдэг.
Үүнд:
Powered by Froala Editor