Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Монгол Улсын нийт хүн амын 47,5% УБ хотод амьдарч УБ хотын маань оршин суугчдын албан бус тоо 1,6 саяд хүрч байна. Хүн амын хэт төвлөрлийн улмаас УБ хот маань улам өргөжин тэлж байгаа бөгөөд Яармагт Улаанбаатарчуудын шинэ суурьшлын бүс бий болж өдрөөс өдөрт оршин суугчид нэмэгдэн өнгө жавхаа орж байна. Энэхүү шинэ суурьшлын бүс болох Яармаг хороолол маань 56,000-57,000 орчим оршин суугчидтай болж ихэнх оршин суугчид нь залуучууд, идэвхтэй нөхөн үржихүйн насныхан амьдарч байна.
Бид ЭМЯ-ныхаа эрхэм зорилго болох “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэж амьдралын чанарыг сайжруулснаар хун амын дундаж наслалтыг уртасгахад оршино гэсэн зорилгыг баримтлан гурван гал нэгдсэн эмнэлгийнхээ 2023 он хүртэлх стратеги төлөвлөгөөнийхөө зорилтыг биелүүлэн хүн амын нягтрал ихтэй боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмж хангалтгүй байгаа дүүрэгт ГУРВАН ГАЛ ЯАРМАГ КЛИНИК салбараа албан ёсоор 2022.11.08-ны өдөр нээлээ.
Яармаг клиник нь доорх тусламж үйлчилгээг үзүүлнэ.
✅Лабораторийн шинжилгээ
✅ Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө
✅ Рентген, Эхо
✅ Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅ Мэс заслын эмчийн үзлэг, цэвэр, бохир боолт
✅Чих, хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅ Жирэмсний хяналт
✅ Сэргээн засах, физик эмчилгээ
✅ Өдрийн эмчилгээ
#ГурванГал_Яармаг
📍Хаяг: Хан-уул дүүрэг ,04-р хороо, наадамчдын гудамж 402 (Вива сити хотхоны зүүн талд)
Ажиллах цагийн хуваарь
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 09:00-16:00
📲 7011-3344 дугаарт холбогдон #3 гэсэн товчлуурыг даран яармаг салбарт холбогдоно уу.
Powered by Froala Editor