БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Архаг ангина буюу бидний ярьж заншсан хоолойн мах гэж юу вэ?
Тагнайн гүйлсний архаг үрэвсэл буюу архаг ангина нь хүн амын 15%, бага насны хүүхдийн 2-3%, сургуулийн насны хүүхдүүдийн 8-9%-д тохиолддог.
Хөөмийн гүйлсний идэвхтэй хөгжлийн үе хөхүүл наснаас эхлэх ба 2-12 насанд ид хөгжлийн үедээ байдаг. Хөөмийн гүйлс гадаргуугараа нейтрофиль, лимфоцит эсүүдийг ялгаруулдаг, хэсэг газарт дархлааны тодорхой үүрэгтэй эрхтэн боловч олон дахин өвчилж, архаг идээт голомт болдог. Архаг ангиний 15-30% нь бактерийн үүсгэгчтэй гэж үздэг ба стрептококийн халдвар зонхилдог. Архаг ангина 80 гаруй эмгэгээр даамжирдаг. Иймээс архаг идээтэй голомтыг эрүүлжүүлэх, цаашдын хүндрэлээс сэргийлэх зорилгоор ээнэшил алдагдсан шатанд хөөмийн гүйлсийг мэс заслаар авах эмчилгээ хийнэ.
Мэс засал эмчилгээний заалт:
- Амьсгалын замын бөглөрөл үүсэх;
- Нойронд түр зуур амьсгал тасалдах, хурхирах;
- Хооллох, залгихад хэт томорсон гүйлсийн улмаас тээглэх;
- Хэл ярианы болон дууны өнгө өөрчлөгдсөн байх;
- Хөөмийн гүйлс ойр ойрхон өвдөх: 1 жилд 7 ба түүнээс дээш удаа, 2 жилд 5 удаа, эсвэл 3 жил дараалан 1 удаа
- Амнаас эвгүй үнэртэх;
- Нэг талын гүйлс сэжиг бүхий хэт том байх;
- Гүйлс орчмын буглаагаар өвдсөн тохиолдолд хөөмийн гүйлсийг мэс заслаар авна.
Насанд хүрэгсэдийн хагалгааг хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалттай, хүүхдийнхийг ерөнхий унтуулгатай хийнэ.
Энэ мэс засал нь хүний биеийн байдлыг хамгийн сайн байгаа үед нь хийдэг, төлөвлөгөөт мэс засал тул сайтар бэлтгэл хангаж орох нь дээрхи хүндрэлүүдээс сэргийлэх боломж олгоно.
Мэдээллийг бэлтгэсэн: Чих, хамар, хоолойн эмч Н.Энхсумъяа
Powered by Froala Editor