Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Та яагаад манай эмнэлэгт имплант хийлгэх ёстой вэ ?
✅Найрсаг, мэргэшсэн эмч, мэргэжилтэн хамт олонтой.
✅Олон улсын стандарт нийцсэн вакумжуулсан хагалгааны өрөөтэй.
✅Нэг удаагын ариутгасан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй.
Шүдний имплант гэж яг юу вэ ?
Шүдний имплант нь өөрийн шүдийг гэмтээхгүй, шүд байхгүй эрүү, хоншоорын ясанд хиймэл буюу хүний биед хоргүй никель титан төрлийн материалаар хийсэн шүдний ёзоорыг орлох суулгацыг суулгаж хийгддэг авагддаггүй хиймэл шүдэлбэрийн нэг төрөл юм. Сайтар оношилж сайн суулгасан имплант нь төрөлх шүднээс бат бөх байдаг гэж эрдэмтэд үздэг. Имплант эмчилгээнд хамгийн чухал нь оношилгоо юм. Имплантын оношилгоо нь хоншоор, эрүүний ясыг 3D хэмжээсээр хэмжин шүдгүй зайг бүх талаас сайтар хэмжиж тооцоолсноор зөв тохирсон суулгацын хэмжээг тодорхойлох юм. Яс хэт нимгэн болон нарийн үед хиймэл яс нөхөх шаардлага мөн гардаг.
Шүдний имплантыг хэрхэн арчлах вэ?
Имплантыг эмч сайтар суулгаж өгсний дараа эмчлүүлэгчийн өдөр тутмын арчилгаа маш чухал. Арчилгаа энгийн өөрийн шүд шигээ сайн угааж цэвэрлэн буйлыг нь үрэвсүүлэхгүй байх бөгөөд эмчийн зөвлөсөн хяналтын үзлэгийг тогтмол хийлгэж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй.
Powered by Froala Editor