БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Жирэмсэн үеийн чихрийн шижинШинж тэмдгүүдЖирэмсэн үеийн чихрийн шижин өвчин ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг бөгөөд жирэмсний хяналтын үед урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлогддог.1.Ам цангах, ам хатаж хуурайших2.Их уух3.Их шээх4.Ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ч энэ шинжүүд ихэнх жирэмсэн эхчүүдэд тохиолдож болох тул хяналтын эмчтэйгээ зөвлөлдөх нь чухал юм.Жирэмсэн болохоос өмнө чихрийн шижин өвчингүй байсан эмэгтэй жирэмслэсний дараа анх удаа чихрийн шижин өвчин оношлогдохыг жирэмсэн үеийн чихрийн шижин гэж нэрлэнэ.Жирэмсний хугацаанд эхээс болон ургийн ихсээс ялгарах инсулины эсрэг үйлдэлтэй дааврууд /эстроген, пролактин, хорионы гонадотропин, кортизол, прогестерон/-ын ялгаралтад эхийн бие махбодь дасан зохицож чадаагүйн улмаас жирэмсэн үеийн чихрийн шижин өвчин үүсдэг.Ямар ч эмэгтэй жирэмсэн үеийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлтэй хэдий ч хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл байдаг. Үүнд:Таргалалт /биеийн жингийн индекс 30-с дээш байх/≥4500 гр түүнээс дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан эхчүүдӨмнөх жирэмслэлтдээ жирэмсэн үеийн чихрийн шижинтэй байсанЭцэг, эх, ах дүүсийн хэн нэгэн нь чихрийн шижин өвчтэй байх35-аас дээш насЖирэмсний үед чихрийн шижинг эрт илрүүлэх нь маш чухал юм.Жирэмсний эхний хяналтын үзлэгээр жирэмсэн үеийн чихрийн шижингийн эрсдлийг үнэлэх боломжтой бөгөөд глюкозын ачаалалтай сорилын тусламжтайгаар онош тодруулах боломжтой.Хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлстэй тохиолдолд глюкозын ачаалалтай сорилыг 4-8 долоо хоног тутамд жирэмсний 9-р сар хүртэл хийнэ.ЭМЧИЛГЭЭЖирэмсэн үеийн чихрийн шижин өвчин оношлогдсон даруйд эмчилгээг эхлэх нь зүйтэй учир нь цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд бариснаар эхийн биед болон урагт үүсэх аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.Дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барих нь өндөр ач холбогдолтой хэдий ч зарим тохиолдолд эмийн эмчилгээ, инсулин тарихыг зөвлөдөг. ХЯНАЛТЖирэмсэн үеийн чихрийн шижин өвчин оношлогдсон жирэмсэн эхчүүд дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө авч цусан дахь сахараа өвчтөн өөрөө хянах шаардлагатай.Түүнчлэн төрснөөс 6-13 долоо хоногийн дараа сахарын шинжилгээ өгөх бөгөөд хэвийн гарсан тохиолдолд жил бүр шинжилгээг давтана.Жирэмсний чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 50% нь төрсний дараа 5-25 жилийн хугацаанд инсулинд дөжрөл үүсдэг ба тэдгээрийн 50% нь чихрийн шижин хэв шинж 2-оор өвчилдөг.
Powered by Froala Editor