Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
Шалтгаан:
Бэлэг эрхтний толгой гэмтсэн, үрэвсэнээс болж хамгаалалт арьстайгаа наалдаж,улмаар арьсны сүв сорвижин нарийсах:үрэвслийн улмаас бэлэг эрхтэний хамгаалалт-арьсны уян харимхай чанар муудаж,холбогч эд болон сорвижих: удамшлын зэрэг шалтгаанаас үүдэн умруу үүснэ.
Шинж тэмдэг:
Тээрхийн арьс хойшоо шамрахгүй байхын зэрэгцээ шээхдээ дүлнэ, уйлна,боовоо барьж сандчина, бүрэн шээдэггүй, шээс нарийн, тасалдаж, зарим үед дусагнаж гарна.
Шодойн арьс,толгой хоёрын завсар өнгөртөж, нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх тул үрэвсэлт эмгэгээр хүндэрнэ.
Арьсны сүвээр идээ гарч, цавины тунгалгын булчирхай цочиж, халуурч болно.
Эмчилгээ:
3-аас доош насны хүүхдийн умрууг яаран эмнээд байх шаардлагагүй. Энэ насны хүүхдийн умруу физиологийн байх учир аяндаа эдгэнэ.
Харин эрүүл ахуй,халдвар хамгааллын дэглэм сайн сахиж байх ёстой.
Хүүхдийг усанд оруулах бүрдээ тээрхийн арьсыг шамлан угааж байх хэрэгтэй.
Powered by Froala Editor