БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Манай эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийгдэж эхэллээ.
COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах дараах хоёр төрлийн шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна. Энэхүү шинжилгээ нь Anti-SARS-CoV-2-S болон Anti-SARS-CoV-2 гэсэн 2 төрлөөр уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулдаг.
1. Anti-SARS-CoV-2-S төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг.
Шинжилгээний мэдрэг чанар
• 14-20 хоногтойд 89,2%
• 21-27 хоногийн хоорондох хугацаанд 98,3%.
• 28 хоногоос дээш 100%
1. Anti-SARS-CoV-2 төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин (VeroCell) хийлгэсэн хүмүүст нийлэгждэг.
• 14 хоногоос дээш 99.5%
Шинжилгээг хэн өгөх вэ?
• Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн
• Anti-SARS-CoV-2-S шинжилгээг: Ковид-19 вирусийн эсрэг бүx төрлийн вакцины (VeroCell, Sputnik V, Astrazeneca, Pfizer) 2 тунг хийлгэснээс хойш 14 хоногоос дээш болсон
• Anti-SARS-CoV-2шинжилгээг: Ковид-19 вирусийн эсрэг идэвхгүйжүүлсэн вирусийн вакцины (VeroCell) 2 тунг хийлгэснээс хойш 14 хоногоос дээш болсон хүмүүст тус тус шинжлүүлэхийг зөвлөж байна.
Дархлаа тогтоц
1. Anti-SARS-CoV-2-S 0.8≥ бол дархлаа тогтсон
2. Anti-SARS-CoV-2 1≥ бол дархлаа тогтсон гэж үзнэ.
Шинжилгээг цусаар авах ба та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт шууд хандан лабораторит тус шинжилгээг өгөх боломжтой.
Цагийн хуваарь
Даваа- Баасан 08:20-15:00
Бямба 09:00-14:00
Төлбөр
Powered by Froala Editor