Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Зүрхний эхокардиография хийх зөвлөмж
Зүрхний эхо оношлогоо нь: зүрхний бичлэг, эмчийн үзлэг чагналтаар оношлогдохгүй эмгэгийг илрүүлдэгээрээ онцлогтой төдийгүй үйлчлүүлэгчдэд ямар нэг хортой нөлөөгүй чухал шинжилгээний төрөл юм.
Зүрхний хэт авиа оношилгоо нь:
✅Зүрхний ховдол тосгуурын хэмжээ ба байдал, судасны хөдөлгөөний хэмжээ болон хурд, хавхлагын хөдөлгөөн зэрэг зүрхний бүтэц ба үйл ажиллагааг судлах шинжилгээ юм.
✅Зүрхний ӨНГӨТ эхо аппарат нь цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгдөг-
📌Зүрхний Эхо шинжилгээг хэн хийлгэх ёстой вэ?
✅Хоолойны ангинаар байнга өвддөг
✅Даралт ихдэх өвчтэй
✅Зүрх судасны архаг өвчинтэй
✅Зүрхний хэм алдагдалтай
✅Зүрх тэлэгдэх өвчин үүссэн эсэхийг тодруулах
✅40-өөс дээш насны эрэгтэйчүүд
✅Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
✅Амьсгаадаж, шалтгаангүй ханиалгаж байгаа хүмүүс хамрагдах шаардлагатай.
Зүрхний Эхо Зүрхний бичлэг хоёр юугаараа ялгаатай вэ?
✅ Зүрхний Эхо нь: Зүрхийг олон талаас нь дүрсжүүлэн харж, зүрхэн дахь бүтцийн болон үйл ажиллагааны, цаашлаад цусан хангамжийн байдлыг нягтлан оношилдог.
✅Зүрхний цахилгаан бичлэг нь: зүрхний цахилгаан дамжуулах чанар дээр үндэслэн зүрхний эмгэгийг оншлоход чиглэсэн анхан шатны арга юм.
Энэ 2 арга нь аль аль нь маш чухал шинжилгээний арга юм.
Powered by Froala Editor