БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Дутуу төрөлтөөс сэргийлэх зөвлөмж
Дутуу төрөлт гэдэг нь 22-37 долоон хоногтойд 500-2500гр хүүхэд төрөхийг хэлнэ.
Дутуу төрөлтийн шалтгаан, хүчин зүйлс:
1. - Эхийн нас 17-оос бага, 40-өөс дээш байх
- Хүрээлэн буй орчин, зан үйлтэй холбоотой хүчин зүйлс
- Эхийн хоол тэжээлийн дутал
- Эцэг, эхийн хорт зуршил
- Хорт бодисын үйлчилгээ
- Стресс
2. Жирэмслэхээс өмнөх эрсдэл
- Эхийн архаг өвчин (Цусны даралт ихсэх, чихрийн шижин)
- Өмнө зулбасан эсвэл дутуу төрж байсан зэрэг эх барихын ужиг дурьдатгал
- Умайн хүзүүний дутмагшил
3. Тухайн жирэмслэлттэй холбоотой үүсэж болох эрсдэлүүд
- Умайн булчингийн чангаралтай удаан хугацаанд явах
- Ажлын ачаалал
- Жирэмсний 1-р хагаст үтрээнээс цус гарах
- Ихэр жирэмсэн
- Жирэмсний хожуу хордлого
- Халдвар (TORCH халдвар, шээс бэлгийн замын халдвар, мухар олгойн үрэвсэл)
- Ихэс түрүүлэх, ихэс ховхрох
- Ураг орчмын шингэн их эсвэл бага
- Ураг орчмын шингэн эрт гарах
- Ургийн гаж хөгжил
- Үр шилжүүлэн суулгах
Дутуу төрөлтийн 70.0% нь төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлснээс, тээлтийн хугацаанаас өмнө ус гарснаас, 30.0% эх, ургийн өвчин, эмгэгээс шалтгаалж төрөлтийг шийдсэнээс дутуу төрдөг.
Эх ургийн заалтаар төрөлтийг тээлтийн хугацаанаас өмнө шийдэх давтамж ихсэхийн хирээр дутуу төрөлтийн хувь ихэсч байна. Судалгаагаар жирэмсний 35 долоо хоногоос өмнө төрөлтийг шийдэж буй ургийн заалтууд:
• жирэмсний хожуу хордлого
• ургийн өсөлтийн саатал
• ургийн дистресс
• нярай тээлтийн насандаа жин багатай байх
• ихэс ховхролт зэрэг нь түгээмэл байна.
Харин цөөн хувьд эхийн заалтууд:
• архаг даралт ихсэх өвчин
• чихрийн шижин, бөөрний эмгэг, уушгины багтраа, бамбай ба зүрхний эмгэг
• ихэс түрүүлэлт
• шалтгаан тодорхойгүй цус алдалт
• цусны резус үл тохироо
• төрөлхийн гаж хөгжлийн улмаас хугацаанаас өмнө төрөлтийг шийддэг байна.
Дутуу төрөхийг завдаж буй шинж тэмдгүүд
• Ууц нуруугаар өвдөх, чилэх
• Сарын тэмдэг ирж буй мэт хэвлийн доогуур базалж өвдөх
• Үтрээнээс усархаг, цусархаг ялгадас гарах
• Хүүхэд аарцагт тулж буй мэт даралт мэдрэгдэх
• 10 минут, түүнээс ч ойрхон давтамжтай хэвлийгээр базлах, өвдөх
• Дүлэлт өгч эхлэх гэх мэт шинжүүд эхэлдэг.
ТАНД ЭДГЭЭР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ !
Дутуу төрөлт хэдий чинээ эрт тохиолдоно хүүхдэд төдий чинээ эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Хэдий чинээ хугацаа гүйцсэн хүүхэд төрнө төдий чинээ амьдрах чадвар сайтай эрүүл байх магадлалтай байдаг.
Зөвлөгөөг бэлтгэсэн : Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч нар
Powered by Froala Editor