БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Хүүхдийн хамар битүүрэхэд ямар арга хэмжээ авах вэ ? Яаж цэвэрлэх вэ ?
Хүүхдийн хамар битүүрэл
Ханиад хүрэх үед хамар битүүрэх нь хүүхдэд хамгийн их тохиолддог зовиур. 2-3 нас хүртэлх хүүхэд нусаа нийж цэвэрлэж чаддаггүй. Тиймээс 3 хүртэлх насны хүүхдийн эцэг эх асран хамгаалагч хүүхдийн хамрыг цэвэрлэх нь чухал.
Хуурай хөвөнгөөр хүүхдийн хамар цэвэрлэж болохгүй.
Хүүхдийн хамрыг хуурай хөвөнгөөр цэвэрлэх нь буруу ойлголт юм. Хүүхдийн хамрын салстыг гэмтээх халдвар оруулах эрсдэлтэй. Хөвөнг бохир гараар имэрч хамрыг цэвэрлэх нь салстыг цочроох, гэмтээх аюултай.
Хүүхдийн хамар их нусгайрч хамар битүүрч байгаа үед эмчийн зааврын дагуу дараах аргаар хамар угааж цэвэрлэнэ.
Хамар угаалга
0-3 насанд Аквaлop Baby, Akva Maris cалин зэрэг тусгай хамар цэвэрлэх зориулалтын цацлага хэрэглэж цэвэрлэнэ. Хамар цэвэрлэх цацлагыг хамарт цацаж буцаагаад тусгай нус соруулагчаар соруулж цэвэрлэнэ. Өөрөө нусаа нийж чаддаг хүүхдэд соруулга хэрэглэхгүй.
Эмчийн зааваргүй хүүхдэд хэрэглэж болохгүй цацлага, дусаалга
Хамрын битүүрэл хурдан арилгадаг, хамрын судас агшааж битүүрэл арилгадаг дусаалга, цацлага нь хурдан хугацаанд үр дүн өгөх боловч хамрын салстыг хуурайшуулж ханиад хүрээгүй үед ч хамар байнга битүүрэх шалтгаан болдог.
Эдгээр хамрын судас агшааж хамар битүүрэл арилгадаг дусаалгыг шаардлагатай үед эмчийг зааврын дагуу 3 хоногоос илүүгүй хугацаагаар хэрэглэнэ. 0-1 насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
З хоногоос илүү хэрэглэж болохгүй дусаалга, цацлага
1. Отривин
2. Отилин
3. Нафазолин
4. Длянос
5. Галазолин
6. Снуп
7. Septonasan
8. Ксилометазонтай бүх дусаалга
Зөвлөмжийг бэлтгэсэн: Чих, хамар, хоолойн эмч нар
Powered by Froala Editor