БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Гурван гал Маршал клиник
"Гурван гал" нэгдсэн эмнэлэг нь тусламж үйлчилгээний xүртээмжээ өргөжүүлэх зорилгоор Маршал - клиник салбар эмнэлэгээ 2018 оны 11-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Манай маршал салбар эмнэлэг нь эх барихын эмч-1, нярайн эмч -1, хүүхдийн эмч-1, Дүрс оношлогооны эмч-1, сувилагч – 5, үйлчлэгч - 1, мэдээллийн ажилтан - 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Бидний дунд магистр-2, тэргүүлэх зэргийн эмч-1, ахлах зэргийн эмч- 1 эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
Цагийн хуваарь: Даваа - Баасан: 08:00 - 17:00 Бямба: 10:00 - 16:00
Хаяг: Хан-уул дүүрэг, ‘’Маршал таун’’ хотхон 106 байр
Powered by Froala Editor