Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
1. Танай эмнэлгээр үйлчлүүлэхэд пср,түргэвчилсэн шинжилгээ шаардаж байгаа юу ?
Шаардахгүйгээр үүдэнд халуун хэмжин оруулж байгаа.
2. Танайд өвдөөд очиход шууд төрүүлдэг үү ?
Уучлаарай үгүй байгаа. Учир нь манай эмнэлэгт та эхлээд та хяналтад орж байж төрөх боломжтой.
- Манай эмнэлэг нь 34-н долоон хоногтойгоос доош жирэмсний хяналтад авна.
- Та 3-аас дээш удаа эмчдээ үзүүлснээр эмч таныг хяналтад авч жирэмсний хяналтын дэвтэр нээх эсэхийг шийднэ.
- Жирэмсний хяналтад орохдоо та 7011-3344 дугаарт холбогдон цаг авч үйлчлүүлнэ үү.
3. Танайд төрөхөд ямар төлбөртэй байдаг вэ ?
- Өөрөөрөө төрөлт – 2,600,000₮ + ор хоног
- Кесарева төрөлт – 3,600,000₮ + ор хоног
- Хэрвээ Та сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн тохиолдолд төрөлтийн нийт төлбөрөөс өөрөөрөө бол 600,000₮, кесар бол 800,000₮ тус тус хөнгөлөгдөнө.
- Ор хоног өрөөний сонголтоос хамаарч 150,000₮-250,000₮ (ор хоногт өдрийн 3 хоол багтсан )
- Эмнэлгээс бэлгийн багц бэлэглэнэ.
- Та дүүргийн эмнэлэгтээ давхар хяналтад орох шаардлагатай учир нь нийгмийн халамжийн тэтгэмж, жирэмсний амралтын листээ авах эрх үүснэ.
4. Танайд мэдрэлийн эмч байдаг уу ? Цаг авч үйлчлүүлэх үү ?
Хүүхдийн мэдрэлийн гэрээт эмч үзлэг зөвлөгөө өгдөг. Та урьдчилж 7011-3344 дугаараас цаг товлож үзүүлэх боломжтой.
Насан хүрэгчдийн мэдрэлийн эмч Ажлын өдрүүдэд 09:00-17:00, Бямба гаригт 10:00-15:00 үзлэг зөвлөгөө хийгдэнэ. Ням гаригт амарна.
5. Шинжилгээ өгөхөд цаг захиалах шаардлагатай юу ?
Шаардлагагүй байгаа. Ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл шинжилгээ авна. Зарим тохиолдолд шинжилгээний урвалж дуусах тохиолдол гардаг тул та шинжилгээ өгөхөөсөө өмнө 7011-3344 залган лавлан асууж байж ирж шинжилгээгээ өгнө үү. Энэ нь таны цаг завыг хэмнэх болно.
6. Танайд хүүхэд үзүүлэхэд цаг авдаг уу ?
Манайд төрсөн нярай 7011-3344 цаг товлон үйлчлүүлнэ. Гаднаас ирж буй нярай, цаг авдаггүй төлбөрөө төлөөд ирсэн дарааллаараа үзүүлдэг. Хүүхдийн үзлэг сүүлийн саруудад ачаалалттай байгаа тул та ирэхээсээ өмнө 7011-3344 дугаарт холбогдоно уу.
7. СТ 13А маягтаар хөнгөлөлттэй үйлчилж байгаа юу ?
13А маягт байгаа тохиолдолд бид хөнгөлттэй үйлчилнэ . Эмчийн заалтаар 0-дээш насны бүх хүнд СТ хийнэ. 7011-3344 дугаарт холбогдон цаг авч үйлчлүүлнэ үү.
Хэрвээ 13А маягтгүй бол үндсэн үнээрээ
• Тодосгогчгүй – 120,000₮
• Тодосгогчтой – 370,000₮ - 470,000₮
Хэрвээ 13А маягттай бол
• Тодосгогчгүй – 40,000₮
• Тодосгогчтой – 89,500₮
- Хүүхэд 13А маягттай бол ЭМД хөнгөлөгдөж үнэгүй хамрагдана. 13А маягтгүй бол үндсэн үнээр үйлчилнэ.
- Иргэн та 13А маягтандаа эмчээрээ оношийн код бичүүлнэ мөн манай эмнэлэгт хаяглуулсан байх шаардлагатай.
Та ст шинжилгээнд орохдоо 7011-3344 цаг авч үйлчлүүлнэ үү.
ЭМД 5 жил тасралтгүй төлсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ ?
https://emd.gov.mn/rd/search энэхүү линк хандан регистрийн дугаараа бичин шалгах боломжтой.
8. MRI, ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран хийдэг үү ?
Манай эмнэлэгт MRI, ходоодны, бүдүүн шулуун гэдэсний дуран хийдэггүй байгаа.
9. Чих хамар хоолойн мэс засал хийдэг үү ?
ЭМД хөнгөлөлтөөр бүх төрлийн чих хамар хоолойн мэс засал, ажилбаруудыг хийж байна.
10. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах вэ ?
Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг хариуцсан ажилтан
Утас: 9910-3344
11. Зулай, түнхний эхо хардаг уу ?
Эх нялхасын Цогзолмаа эмч зөвхөн бямба гаригт үздэг тул та урьдчилж цаг авч үйлчлүүлнэ.
12. Зүрхний 24 цагийн хяналтын бичлэг хийдэг үү ?
Хийдэггүй болно.
13. Хэвтүүлэн эмчлэдэг үү ?
Эмэгтэйчүүд, Дотор, хүүхэд тус тус хэвтүүлэн эмчилдэг ба та эхлээд эмчдээ үзүүлж хэвтэн эмчлүүлэх боломжтой.
14. ЭМД хөнгөлөлт үзүүлж байгаа юу ?
Манай эмнэлэг ЭМД хийсэн гэрээний дагуу мэс засал, төрөлт, СТ, Чих, хамар, хоолой тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа.
15. Үйлчилгээний үнийн дүнг хаанаас харах боломжтой вэ ?
Та 7011-3344 дугаарт холбогдон үнийн мэдээлэл авах боломжтой. Эмнэлэг дээр биеэр ирсэн тохиолдолд үүдний хөтчүүдээс болон эмнэлгийн үйлчилгээний menu харах боломжтой. Мөн Facebook чатботоос авах чатботод бүх үнийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа болно.
16. Мэдрэлийн Болормаа эмч үзлэг хийдэг үү ?
Үзлэг хийж байгаа. Та 7011-3344 дугаараас цаг товлон үйлчлүүлнэ үү.
Powered by Froala Editor