БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
1. Танай эмнэлгээр үйлчлүүлэхэд пср,түргэвчилсэн шинжилгээ шаардаж байгаа юу ?
Шаардахгүйгээр үүдэнд халуун хэмжин оруулж байгаа.
2. Ковид түргэвчилсэн тест авч байгаа юу ?
24 цагаар болон дуудлагаар авч байгаа
3. Танайд өвдөөд очиход шууд төрүүлдэг үү ?
Уучлаарай үгүй байгаа. Учир нь манай эмнэлэгт та эхлээд та хяналтад орж байж төрөх боломжтой.
- Манай эмнэлэг нь 34-н долоон хоногтойгоос доош жирэмсний хяналтад авна.
- Та 3-аас дээш удаа эмчдээ үзүүлснээр эмч таныг хяналтад авч жирэмсний хяналтын дэвтэр нээх эсэхийг шийднэ.
- Жирэмсний хяналтад орохдоо та 7011-3344 дугаарт холбогдон цаг авч үйлчлүүлнэ үү.
4. Танайд төрөхөд ямар төлбөртэй байдаг вэ ?
- Өөрөөрөө төрөлт – 1,744,319₮ + ор хоног
- Кесарева төрөлт – 2,603,598₮ + ор хоног
- Хэрвээ та эмд 6 жил тасралтгүй төлсөн тохиолдолд төрөлтийн нийт төлбөрөөс өөрөөрөө бол 515,721₮, кесарева бол 725,000₮ тус тус хөнгөлөгдөнө.
- Ор хоног өрөөний сонголтоос хамаарч 121,900₮-171,900₮ (ор хоногт өдрийн 3 хоол багтсан )
- Эмнэлгээс бэлгийн багц бэлэглэнэ.
- Та дүүргийн эмнэлэгтээ давхар хяналтад орох шаардлагатай учир нь нийгмийн халамжийн тэтгэмж, жирэмсний амралтын листээ авах эрх үүснэ.
5. Танайд мэдрэлийн эмч байдаг уу ? Цаг авч үйлчлүүлэх үү ?
Хүүхдийн болон том хүний мэдрэлийн гэрээт эмч нар үзлэг зөвлөгөө өгдөг. Та урьдчилж 7011-3344 дугаараас цаг товлож үзүүлэх боломжтой.
6. Шинжилгээ өгөхөд цаг захиалах шаардлагатай юу ?
Шаардлагагүй байгаа. Ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл шинжилгээ авна. Зарим тохиолдолд шинжилгээний урвалж дуусах тохиолдол гардаг тул та шинжилгээ өгөхөөсөө өмнө 7011-3344 залган лавлан асууж байж ирж шинжилгээгээ өгнө үү. Энэ нь таны цаг завыг хэмнэх болно.
7. Танайд хүүхэд үзүүлэхэд цаг авдаг уу ?
Манайд төрсөн нярай 7011-3344 цаг товлон үйлчлүүлнэ. Гаднаас ирж буй нярай, цаг авдаггүй төлбөрөө төлөөд ирсэн дарааллаараа үзүүлдэг. Мөн хүүхдийн эмч дээр цаг авах шаардлаггүй. 09:00-16:30 хүртэл үзлэг хийгддэг болно.
8. СТ 13А маягтаар хөнгөлөлттэй үйлчилж байгаа юу ?
13А маягт байгаа тохиолдолд бид хөнгөлттэй үйлчилнэ . Эмчийн заалтаар 0-дээш насны бүх хүнд СТ хийнэ.
Хэрвээ 13А маягтгүй бол үндсэн үнээрээ
• Тодосгогчгүй – 120,000₮
• Тодосгогчтой – 370,000₮
Хэрвээ 13А маягттай бол
• Тодосгогчгүй – 81,000₮
• Тодосгогчтой – 120,000₮
- Хүүхэд 13А маягттай бол ЭМД хөнгөлөгдөж үнэгүй хамрагдана. 13А маягтгүй бол үндсэн үнээр үйлчилнэ.
- Иргэн та 13А маягтандаа эмчээрээ оношийн код бичүүлнэ мөн манай эмнэлэгт хаяглуулсан байх шаардлагатай.
Та ст шинжилгээнд орохдоо 7011-3344 цаг авч үйлчлүүлнэ үү.
ЭМД 6 жил тасралтгүй төлсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ ?
Та https://www.facebook.com/eruul.mendiin.daatgal пейж хуудасны чат болон 1800-1363 утсанд холбогдон регистрийн дугаараа хэлснээр шалгуулах боломжтой.
9. MRI, ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран хийдэг үү ?
Манай эмнэлэгт MRI, ходоодны, бүдүүн шулуун гэдэсний хийдэггүй байгаа.
10. Чих хамар хоолойн мэс засал хийдэг үү ?
ЭМД хөнгөлөлттэйгээр бүх төрлийн чих хамар хоолойн мэс засал, ажилбаруудыг хийж байна.
11. Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах вэ ?
Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг хариуцсан ажилтан
Утас: 9910-3344
12. Зулай, түнхний эхо хардаг уу ?
Эх нялхасын Цогзолмаа эмч зөвхөн бямба гаригт үздэг тул та урьдчилж цаг авч үйлчлүүлнэ.
13. Зүрхний 24 цагийн хяналтын бичлэг хийдэг үү ?
Хийдэггүй байгаа
14. Хэвтүүлэн эмчлэдэг үү ?
Эмэгтэйчүүд, Дотор, хүүхэд тус тус хэвтүүлэн эмчилдэг ба та эхлээд эмчдээ үзүүлж хэвтэн эмчлүүлэх боломжтой.
15. ЭМД хөнгөлөлт үзүүлж байгаа юу ?
Манай эмнэлэг ЭМД хийсэн гэрээний дагуу мэс засал, төрөлт, СТ, Чих, хамар, хоолой тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа.
16. Үйлчилгээний үнийн дүнг хаанаас харах боломжтой вэ ?
Та 7011-3344 дугаарт холбогдон үнийн мэдээлэл авах боломжтой. Эмнэлэг дээр биеэр ирсэн тохиолдолд үүдний хөтчүүд болон Facebook чатботоос авах боломжтой. Чатботод бүх үнийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа болно.
Powered by Froala Editor