БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь 2011 оноос эхлэн шинжилгээний төрөл бүртээ дэлхийд тэргүүлдэг чанар стандартын өндөр шаардлага хангасан тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглан, өдөр тутмын дотоод хяналтын шинжилгээг гүйцэтгэн үндэсний болон олон улсын гадаад хяналтуудад оролцон Чанарын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Японы Сисмекс корпораци нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний шинжилгээний тоног төхөөрөмжийн төрөлдөө дэлхийд тэргүүлдэг ба 2014 оноос иммунологийн шинжилгээний төрөлд оношлогоонд нэвтрээгүй өндөр мэдрэг чанартай цор ганц маркеруудыг үнэлэх чадамжтай бүрэн автомат анализаторыг мөн нэвтрүүлсэн байдаг юм.
Тиймээс манай эмнэлгийн эмнэлзүйн лаборатори Японы Сисмекс корпорацийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн анализаториуд болох цусны дэлгэрэнгүй шинжилгээний -XN-1000, цус бүлэгнэлтийн шинжилгээний CS-1600, шээсний шинжилгээний UF-500i, UC-1000, иммунологийн шинжилгээний HISCL-800, биохимийн шинжилгээний BX-3010 анализаториудыг шинжилгээндээ ашиглаж байна.
Мөн иммунологийн шинжилгээний төрөлдөө тэргүүлэгч Германы Roche компаны бүрэн автомат иммунологийн анализатор болох Cobas e411 анализаторыг, Biomerieux компаны бүрэн автомат иммунологийн анализатор болох VIDAS анализаторыг мөн үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт хэрэгцээнд нийцүүлэн ашиглаж байна.
Бид эдгээр шилдэг анализаториудын тусламжтайгаар үйлчлүүлэгч бүртээ олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө чанарын тогтолцоог бүрдүүлэн хичээн ажиллаж чанарын дотоод болон гадаад хяналтыг байнга хэрэгжүүлсээр ирсэн. Өдөр тутмын шинжилгээний дотоод хяналтаа гүйцэтгэн хэрэгжүүлэхээс гадна дараах чанарын гадаад хяналтуудад хамрагдан оролцож байна. Үүнд:
Тусламж үйлчилгээний чиглэл
Биохимийн шинжилгээ
Иммунологийн шинжилгээ
Powered by Froala Editor