БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Эрхэм үйлчлүүлэгч таны амрыг эрин мэндчилье.
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг үйчлүүлэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Бид үйлчлүүлэгчид та бүхэндээ чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг үргэлж зорин ажилладаг бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд 2016, 2017, 2018 онуудад олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2015 бүрэн хэрэгжүүлэгч байгууллага болсон бол 2019 онд ЭМЯ-ны Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 5 жилээр магадлан итгэмжлэгдээд байна.
Мөн бид “Эх хүүхдэд ээлтэй эмнэлэг” болохоор зорин Япон улсын Цукубагийн их сургуультай хамтран ажиллах төслөө эхлүүлээд байна.
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь 100% Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан анхны олон улсын стандартыг Монгол Улсад нутагшуулсан үндэсний томоохон хөрөнгө оруулалтаар боссон эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын шилдэг боловсон хүчин,орчин үеийн оношилгоо эмчилгээний дэвшлүүдийг байнга нэвтрүүлэн ажиллаж үйлчлүүлэгч та бүхэндээ нотолгоонд суурилсан анагаах ухааныг хүргэн ажиллаж буйдаа бахархдаг билээ.
Эрдэнэт хүн таны эрүүл мэндийн төлөө энэрэх сэтгэл эрдэм мэдлэгээ зориулан олон улсын стандарт хангасан чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сэтгэл ханамжтай танд хүргэх нь манай хамт олны зорилго билээ.
Үйлчлүүлэгч таны эрүүл мэнд сэтгэл ханамжийн төлөө чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлгийн хамт олон үргэлж бэлэн бөгөөд та болон таны гэр бүлийн насан туршийн эрүүл мэндийн манаанд манай эмнэлгийн хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та болон таны гэр бүлийн эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зогсон туслахад ‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг үргэлж бэлэн байх болно.
Хүндэтгэсэн, ‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн
Powered by Froala Editor