БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
Манай эмнэлгийн дотрын тасаг нь дотрын нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг их эмч-2, гэрээт их эмч-2, сувилагч-6, үйлчлэгч-4 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Амбулаторийн үзлэгийн өрөө, дотор, эмэгтэйчүүд, мэс заслын нийт 20 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бидний дунд Тэргүүлэх зэргийн эмч-1, Клиникийн профессор эмч-1 болон ахлах зэргийн сувилагч – 1 эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт практикийг хослуулсан, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
ДОТРЫН ТАСАГТ ХИЙГДЭЖ БАЙГАА ОНОШИЛГООШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭ
1. В болон С вирусийн шинжилгээнд хамруулж В вирусгүй тохиолдолд: В вирусийн эсрэг дархлаа үзэж Вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ. Та вакцинд хамрагдсанаар элэгний хатуурал болон хавдраас сэргийлэгдэнэ.
2. Витамин Д, Кальци үзэж Витамин Д дутагдлын зэргийг оношилж, эмчилнэ.
Та витамин-Д дутагдсанаар дараахь олон өвчинд нэрвэгдэх магадлал өндөртэй.
3. Ясны сийрэгжилтийг “Төвийн” хэсэгт үздэг, АНУ-ын (Lunar DPX) NT +151434 маркийн аппаратаар таны нурууны 4 нугалам, түнхний үений хүзүү хэсэг дэх ясны эд дэх эрдэс бодисын нягтралыг үзэж, оношилж эмчилнэ.
4. Таны цусан дахь цус өтгөрлийг тодорхойлдог Ферритин буюу төмрийн нөөцийг үзэж дараахь олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Powered by Froala Editor