Ekh nyalkhas - 19, 11th khoroo, Bayangol district, Ulaanbaatar city
Monday-Friday: 08:30 - 17:00Saturday: 09:00 -16:00Sunday: 10:00 - 14:00
Хөлийн судасны өргөсөх өвчин
Энэ өвчин нь удаан явах, зогсох гэх мэт олон төрлийн шалтгаануудын улмаас хөлийн венийн судасны дүүрэлт ихэсч даралт нэмэгдсэнээр хөлийн судас өргөсч тахиралддаг өвчин юм. Та бидний дунд хөлийн судас нь өргөссөн хүн олонтаа байдаг. Ялангуяа, эмэгтэйчүүд эрчүүдээс 4 дахин их өвчилдөг учраас нэн анхаарвал зохино. Хөлийн судас өргөсөх өвчин нь ард олны дунд нийтлэг бий боловч тэр болгон хүмүүс анзаараад, анхаараад байдаггүй. Хүндрэхээ хүрвэл хөлөө тайруулах хүртэл арга хэмжээнд хүрддэг эрсддэлтэй. Энэхүү өвчнийг хүндрүүлэлгүй эрт илрүүлж эмчлэх боломжтой. Орчин үед хөлийн судас авах нээлттэй мэс заслаас гадна судасны лазер, өндөр давтамжит долгионоор түлэх гээд олон арга нэвтэрч байна. Гэвч эдгээрээс хамгийн сайн эмчилгээ нь урьдчилан үзүүлэх, гам барих нь хамгийн сайн эмчилгээ юм.
Ямар шалтгаанаар үүсдэг вэ?
- Эмэгтэй хүйс (эмэгтэй эрэгтэй хүйсийн харьцаа 4:1)
- Эцэг, эхээс удамших
- Жин ихтэй байх
- Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
- Зогсоо ажилтай хүмүүс
- Холоо ачиж суух
Өвчний үед ямар арга хэмжээ авах вэ? Хэнд хандах ёстой вэ?
Холийн судас тодорч хөхөрч харагдсан үеэс эхлэн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Өвчин EV зэрэгтэй бөгөөд эхэн буюу HI үе шатуудад мэс засалд оролгүй дэглэм памийг танд зөвхөн мэргэжлийн эмч зовлоно. ІІ-V үе шатуудад зөвхөн мэс засал эмчилгээний заалттай байдаг.
- Нээлттэй мэс засал
- Лазер мэс засал
- Өндөр давтамжит долгионоор (RFA) түлэх зэрэг эмчилгээнүүд багтана.
Танд илрэх шинж тэмдэг (өвчний үе шатаас хамаарна)
- Эхэн үедээ зовуурь бага
- Удаан явах зогсох үед холоор чинэрэх
- Бадайрах, халуу дүүгэх
- Холоо соймоор санагдах
- Хел хавагнах
- Арьсны өнгө өөрчлөгдөж хүрэнтэх, харлах
- Арьс загатнах, маажуур үүсэх
- Судас дагаж шарх үүсэх
Манай эмнэлэгт нээлттэй мэс засал ЭМД хөнгөлөлттэй үнээр хийгдэж байна.
Powered by Froala Editor