БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Хөлийн венийн судасны бүдүүрэл
Энэ өвчин нь удаан явах, зогсох гэх мэт олон төрлийн шалтгаануудын улмаас хөлийн венийн судасны дүүрэлт ихэсч даралт нэмэгдсэнээр хөлийн судас өргөсч тахиралддаг өвчин юм. Та бидний дунд хөлийн судас нь өргөссөн хүн олонтаа байдаг. Ялангуяа, эмэгтэйчүүд эрчүүдээс 4 дахин их өвчилдөг учраас нэн анхаарвал зохино. Хөлийн судас өргөсөх өвчин нь ард олны дунд нийтлэг бий боловч тэр болгон хүмүүс анзаараад, анхаараад байдаггүй. Хүндрэхээ хүрвэл хөлөө тайруулах хүртэл арга хэмжээнд хүрдэг эрсдэлтэй. Энэхүү өвчнийг хүндрүүлэлгүй эрт илрүүлж эмчлэх боломжтой. Орчин үед хөлийн судас авах нээлттэй мэс заслаас гадна судасны лазер, өндөр давтамжит долгионоор түлэх гээд олон арга нэвтэрч байна. Гэвч эдгээрээс хамгийн сайн эмчилгээ нь урьдчилан үзүүлэх, гам барих нь хамгийн сайн эмчилгээ юм.
Ямар шалтгаанаар үүсдэг вэ?
- Эмэгтэй хүйс (эмэгтэй эрэгтэй хүйсийн харьцаа 4:1)
- Эцэг, эхээс удамших
- Жин ихтэй байх
- Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
- Зогсоо ажилтай хүмүүс
- Холоо ачиж суух
Өвчний үед ямар арга хэмжээ авах вэ? Хэнд хандах ёстой вэ?
Хөлийн судас тодорч хөхөрч харагдсан үеэс эхлэн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Өвчин EV зэрэгтэй бөгөөд эхэн буюу HI үе шатуудад мэс засалд оролгүй дэглэмийг танд зөвхөн мэргэжлийн эмч зовлоно. ІІ-V үе шатуудад зөвхөн мэс засал эмчилгээний заалттай байдаг.
- Нээлттэй мэс засал
- Лазер мэс засал
- Өндөр давтамжит долгионоор (RFA) түлэх зэрэг эмчилгээнүүд багтана.
Танд илрэх шинж тэмдэг (өвчний үе шатаас хамаарна)
- Эхэн үедээ зовуурь бага
- Удаан явах зогсох үед холоор чинэрэх
- Бадайрах, халуу дүүгэх
- Холоо соймоор санагдах
- Хел хавагнах
- Арьсны өнгө өөрчлөгдөж хүрэнтэх, харлах
- Арьс загатнах, маажуур үүсэх
- Судас дагаж шарх үүсэх
Манай эмнэлэгт нээлттэй мэс заслыг ЭМД хөнгөлөлттэй үнээр хийж байна. Энэхүү хагалгааг олон жилийн туршлагатай эмч, баг бүрэлдэхүүн хагалгааны вакумжуулсан өрөөнд халдвар хамгааллын өндөр дэглэм баримтлан хийж гүйцэтгэж байна.
Мэс заслын эмчид үзүүлэхэд цаг авахгүй үзүүлэх боломжтой.
Гэхдээ эмч хагалгаанд ордог учир та цаг заваа хэмнэн ирж үзүүлэхээсээ өмнө 7011-3344 лавлан ирнэ үү.
Үзлэгийн төлбөр - 40.000₮
Powered by Froala Editor