БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Ларингит буюу төвөнхийн цочмог үрэвсэл
Төвөнх нь дуу авиаг үүсгэхээс гадна, амьсгалын доод замд агаарыг дамжуулах үүрэгтэй
Ларингит нь ихэвчлэн 6 сартайгаас 3 нас хүртэлх нярай болон бага насны хүүхдүүдэд тохиолддог ба 6 –с дээш насны хүүхдүүдэд ховор тохиолддог. Хүүхдүүд ихэвчлэн намар, өвлийн улиралд өвдөх нь элбэг . Охидтой харьцуулахад хөвгүүдэд арай илүү өвдөх нь их
Шалтгаанууд
Хамгийн түгээмэл шалтгаан нь дууны хөвч хавагнахад хүргэдэг вирусийн халдвар (RS вирус, параинфлуенза ,томуу гэх мэт) юм. Цөөн тохиолдолд нян, мөөгөнцрийн халдвар, харшлын шалтгаанаар үүсэж болдог.
Вирус нь эхлээд хамар, хоолойг халдварладаг бөгөөд дараа нь амьсгалын дээд замын дагуу (хоолойн арын хэсэг) мөгөөрсөн хоолой, дууны хөвч, гуурсан хоолой хүртэл тархдаг. Халдвар даамжирч, мөгөөрсөн хоолойн доод хэсэг, төвөнх, дууны хөвчийг хавагнуулж, уушгинд агаар орох зайг нарийсдаг .
Шинж тэмдэг
Үндсэн шинж тэмдэг нь "хуцуулж ханиалгах", дуу хоолой сөөнгө болох юм. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн шөнийн цагаар улам дордож амьсгал авахад төвөгтэй болж хүндэрдэг учраас эцэг эхчүүд өвчний талаар мэдээлэлтэй байх нь чухал
Шинж тэмдгүүд нь ихэвчлэн аажим аажмаар эхэлдэг бөгөөд хамар битүүрэх, шингэн нус гарах зэргээр эхэлдэг. Хуцуулах ханиалга , дуу сөөнгөтөх шинж эхэлснээс хойш 12-48 цагийн дотор амьсгалахад хүндрэлтэй болж, улам дордож болно.
Ихэнх хүүхдүүд 38°C - 40.5°C хүртэл халуурдаг. Вирусийн гаралтай халууралт нь хор нөлөө багатай байдаг учир асран хамгаалагчид сандралгүй халуун бууруулах эмийг биеийн жинд тохирсон тунгаар хэрэглэх шаардлагатай
Хэрвээ хүүхэд хангалттай хэмжээний шингэн ууж чадахгүй бол шингэн алдалт үүсч болно.
Шинж тэмдэг эхэлснээс хойш гурав хоногийн дараа эсвэл халууралт арилах хүртэл хүүхдүүд халдвартай гэж үзнэ. Үүсгэгч агаар дуслын замаар халдвартай хүүхдийн ханиах найтаах үед тархана.
Та хэзээ эмчид хандах шаардлагатай вэ?
Гэртээ авах арга хэмжээ
Урьдчилан сэргийлэх
Зөвлөгөөг бэлтгэсэн: Хүүхдийн их эмч Б.Оюунсувд
Powered by Froala Editor