Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Өндгөвчний хорт хавдар
Өндгөвчний хорт хавдар гэж юу вэ?
Өндгөвч нь умайн хоёр талд байрлах бөгөөд өндгөн эсийг үйлдвэрлэх, сарын тэмдгийн үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн дааврыг ялгаруулах үүрэгтэй зуувин хэлбэртэй жижиг булчирхай юм.
Өндгөвчний хорт хавдар нь эхэн шатандаа шинж тэмдэг илэрдэггүй тул оношлогдохгүй явсаар ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогддог. Монгол улсад эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн 7-рт, хорт хавдрын шалтгаант нас баралтын 9-рт өндгөвчний хорт хавдар ордог. Өндгөвчний хавдар нь 50-60 насны эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл (85%) тохиолддог.
Өндгөвчний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс
Илрэх шинж тэмдэг
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь сүүлийн 1 жилийн дотор шинээр илэрч, сард 12-оос дээш удаа илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзлэг, шинжилгээг хийлгэх шаардлагатай.
Өндгөвчний хорт хавдрын оношилгоо
Хэрвээ танд өндгөвчний хавдрын сэжигтэй шинж илэрвэл эмчид хандаж үзлэг шинжилгээг хийлгэх шаардлагатай. Үүнд:
Өндгөвчний хорт хавдрын үе шат
Өндгөвчний хорт хавдрын эмчилгээ
Өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд мэс засал эмчилгээ, химийн эмчилгээ, туяа эмчилгээ ордог. Мэс засал эмчилгээ нь хавдрын хэмжээ, үе шатаас хамаарна. Өндгөвчний хорт хавдар нь хими эмчилгээнд ихэвчлэн сайн хариу урвал үзүүлдэг. Хими эмчилгээг мэс заслын дараа үлдсэн байж болзошгүй хавдрын эсийг устгах зорилгоор хийдэг. Мөн хавдрын хэмжээг багасгах зорилгоор мэс заслын өмнө хийж болно. Туяа эмчилгээг аарцгийн болон биеийн бусад хэсэгт тархсан өндгөвчний хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг. Хими эмчилгээ, мэс заслын дараа хорт хавдрын шинж тэмдгийг бууруулахад туслах эсвэл хөнгөвчлөх эмчилгээ болгон ашиглаж болно.
Урьдчилан сэргийлэлт
30-аас дээш насны эмэгтэйчүүд жил бүр биеийн болон аарцгийн хөндийн үзлэг, оношилгоонд хамрагдсанаар өндгөвчний хавдрыг эрт шатанд нь илрүүлэх боломжтой. Мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.
Мэдээллийг бэлтгэсэн: ЭБЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.Солонго
Powered by Froala Editor