БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг нь 0-18 насны хүүхдүүдэд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг 32 орны хүчин чадалтайгаар их эмч – 5, сувилагч – 9, үйлчлэгч – 5 нийт 19 хүнийн бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүйгээр үзүүлж байна.
Амбулаторид 13 чиглэлээр хүүхдийн нарийн мэргэжилийн эмчийн үзлэг, хүүхдийн насны онцлогт тохирсон багц, шинжилгээ урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгож байна.
Хүүхдийн тасагт жилдээ дунджаар давхардсан тоогоор 1500-1600 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 65% нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 25% нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 5% нь бөөр шээс дамжуулах эрхтэн тогтолцооны эмэг, 5% бусад эмгэг эзэлдэг. Хүүхдийн амин үзүүлэлтүүдийг хэмжиж, өндөр жин тодорхойлж, эрэмбэлэн ангилалт хийнэ. Шаардлагатай тохиолдолд өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээнд хамруулна. Амралт болон баяр ёслолын өдрүүдээр тасралтгүй ажилладаг.
Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт практикийг хослуулсан, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тусламж үйлчилгээний чиглэл
• Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн зүрхний эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн бөөрний эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн чих хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Хүүхдийн урьдчилан сэргийлэх багц
• Хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ
• Хүүхдийн дүрс оношилгоо
• Лабораторийн шинжилгээ
• Хэвтэн эмчлүүлэх
Powered by Froala Editor