БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.
Манай эмнэлгийн МЗМЭЭЯТТТ тасаг нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг мэс заслын эмч – 5, Мэдээгүйжүүлгийн эмч – 2, мэс заслын сувилагч – 4, мэдээгүйжүүлгйин сувилагч – 5, үйлчлэгч – 1 нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна. Амбулаторид мэс заслын мэргэжлийн эмчийн үзлэг, чих хамар хоолойн мэс заслын эмчийн үзлэг зөвлөгөө тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Бидний дунд Алтангадаст одон эмч -1, ЭМЯ жуух бичиг – 1, Тэргүүлэх зэргийн эмч – 3, Ахлах зэргийн эмч- 2 эмч болон Алтангадаст одон сувилагч -1, тэргүүлэх зэргийн сувилагч -1, ахлах зэргийн сувилагч – 3 эмнэлгийн мэргэжилтнүүд маань эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж мэргэжлийнхээ эзэн болж чаддаг бөгөөд мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.
МЗМЭЭЯТТТ тасаг нь мэс засал, өвчин намдаалт мэдээгүйжүүлэг, амь тэнссэн яаралтай үеийн болон эрчимт эмчилгээний чиглэлээр олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг ба эмч мэргэжилтнүүд маань БНСУ, Тайван, БНХАУ, Сингапур орнуудад мэргэжил дээшлүүлсэн.Жилд 1500 мэс засал, 2000 орчим мэдээгүйжүүлэг хийдэг.
Дэлхий даяар дэмжиж буй “Minimally invasive surgery” буюу үйлчлүүлэгчид хөнөөл багатай мэс заслыг олон өвчний үед ашиглан эмчилж байна. Жишээ нь: Endovascular laser therapy Хөлийн судасны бүдүүрлийн үед сорвигүй, мэс заслын дараа шууд алхаж болох мэс заслын аргыг анх удаа нэвтрүүлсэн.
Single incision laparoscopic surgery Мухар олгой, цөсний хүүдийн эмгэгийн үед 1-2 см нэг зүслэгтэй дурангийн мэс заслыг хийж байна. Laparoscopic hernia repair Хүүхдийн цавины ивэрхийг хүндрэл багатай нь батлагдсан дурангийн аргаар хийгддэг давуу талтай. Олон улсын стандартад нийцсэн агаарт ламинар урсгал үүсгэж агаарыг шүүж, нянг устгадаг бүрэн тоноглогдсон 3 вакуум өрөөтэй хагалгааны хэсэгтэй. Манай эмнэлэг нь гадаадад мэргэжил дээшлүүлсэн мэргэшсэн, чадварлаг, сэтгэлтэй боловсон хүчний хүчээр доорх мэс заслуудыг монгол улсын стандарт, олон улсын удирдамжийн хүрээнд чанарын өндөр түвшинд хүргэж байна.
ЕРӨНХИЙ МЭС ЗАСАЛ
ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭС ЗАСАЛ
НҮДНИЙ МЭС ЗАСАЛ
Powered by Froala Editor